Brent нефтийн үнэ 51 доллараас доошлов

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Brent нефтийн үнэ 51 доллараас доошлов

Фото: Mike Blake / Reuters

Лондоны ICE биржийн даваа гаригийн арилжааны төгсгөлөөр Brent маркийн нефтийн нэг баррель 50,94 ам.доллар хүртэл үнээ буулгажээ.

Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОРЕС) гишүүдийн нефтийн олборлолт есдүгээр сард өдрийн 31,57 сая баррель хүрч сардаа 0,11 сая баррелиар нэмэгдсэн нь ийнхүү нефтийн үнэ буух шалтгаан болов.

Техасын хөнгөн нефть WTI маркийн үнэ ч буурч, нэг баррель нь 48,06 доллараар арилжаалагдав.

Үүний өмнөхөн ОРЕС-ийн тэргүүн Абдалла Салем аль-Бадри мэдэгдэхдээ ойрын үед нефтийн эрэлт нэмэгдэх учир үнэ нь өснө гэсэн юм.

Оросын Сангийн яам, аравдугаар сарын 1-нд “Urals гэх орос маркийн баррелийн үнэ жилийн дотор бараг хоёр дахин бууж 97,9 – 54,41 доллар хүрлээ” гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж