Мөсөн зочид буудал барих боломжгүйд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Мөсөн зочид буудал барих боломжгүйд хүрчээ

Мөсөн зочид буудал барих боломжгүйд хүрчээ

Румыны Бале нуурын эрэг дээр жил бүр сүндэрлэдэг байсан мөсөн зочид буудал энэ жил баригдахгүй аж. Мөсөн зочид буудал 16 жил өвөл нь сүндэрлэж, зун нь хайлдаг байв. Харин энэ жил мөсний нөөц нь багассан учраас мөсөн зочид буудлыг бариагүй байна. Дараа жил  уг  зочид буудлыг барих эсэх нь тодорхойгүй байгаа аж. Жил бүр сүндэрлэдэг уг зочид буудал жуулчдын захиалгад дарагддаг байв.

Энэ нь дэлхийн дулаарал эрчимтэй үргэлжилж байгааг батлах  нэг баримт юм. Дэлхийн мөсөн бүрхүүл хурдацтай хайлж, олон оронд өвөл дулаахан болж байгаа билээ. Мөсөн зочид буудлыг барихын тулд Бале нуураас мөс хөрөөдөж авдаг байсан ч энэ жил нуур тэс хөлдөөгүй аж.
Буудлын төлөөлөгч Александер Анчешел "Энэ жил мөсөн зочид буудал барих боломжгүй байна. Учир нь нэгдүгээр сарын 7-ны байдлаар энд -17° хэмийн хүйтэн, мөсний зузаан ердөө 166 см байна" гэжээ.

Эх сурвалж: UNILAD
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж