Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжлээ | News.MN

Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжлээ

Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжлээ

Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 57 хувийн ирцтэйгээр 11.02 цагт эхлэв. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай тогтоолын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Үргэлжлүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Монгол Улс саарал жагсаалтаас гарах зөвлөмжийн дагуу холбогдох хуульд өөрчлөлт оруулж байгаа билээ. Хуралдаанд оролцож буй гишүүд "Сэжигтэй гүйлгээ их гарч байна гэж ярьж байна. Мөнгө угаахтай яаж тэмцэх вэ. Энэ бол УИХ, Засгийн газар, Сангийн яамны ажил биш" хэмээн онцлов. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлнэ" гэж хатуу заагаагүй. Салбар хуулиар зохицуулагдсан. Цаашдаа бусад улс төрийн хүчнийг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох  эрхийг нь нээх хэрэгтэй" гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Үндсэн хуульд "парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно" гэж заасан байгаа" гэдгийг хариултдаа онцоллоо.

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-09 195.46.106.44

Дандаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэж байх юм. Нэмэлт шаардлагагүй хэдэн жил биеэ даагаад явчихаар хууль гаргаж болдоггүй юм уу.Ялангуяа санхүү байгаль орчинтой холбоотой байнга нэмэлт өөрчлөлт орж байдаг хуулиуд байнаа. Хууль санаачилж батлууллаа гээд энэ гишүүд чинь баахан мөнгө авдаг гээ биз дээ. Эсвэл хуулинд нэмэлт оруулж бизнес хийдэг юмуу. Ер нь их хурлын тамгын газар улиралд нэг удаа ямар ямар хууль гарав. хэд нь нэмэлт байна.Хэзээ хэний санаачилсан ямар хуулинд ямар учраас

Avatar

Бигэр 2020-01-09 202.9.46.179

Гарчиг нь ямар утга илэрхийлж байна вэ. Мэдээлэлийн агуулгатай нийцэхгүй байх чинь. Сэтгүүлч бид хоёрын нэг солиорчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж