Жастин Бибер тунгалгийн булчирхайн өвчтэй гэв

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Жастин Бибер тунгалгийн булчирхайн өвчтэй гэв

Жастин Бибер тунгалгийн булчирхайн өвчтэй гэв

Канадын поп дуучин Жастин Бибер тунгалгийн булчирхайн өвчтэй хэмээн оношлогдсоноо зарлажээ. Өдгөө 25 настай тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү таагүй мэдээгээ зарлаад, "Хэцүү жилүүдтэй нүүр тулж өнгөрүүллээ" хэмээн бичжээ.

Жастин Бибер сайнгүй арьстай гарсан зургаасаа хойш мансууруулах бодисын асуудалтай байсан тул цахим ертөнцөөс зайлсхийж явсан аж. Тунгалгийн булчирхайн өвчин нь голдуу хачгаас үүсдэг бөгөөд булчин өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

Өөрийнх нь хэлснээр, метэд донтсон мэт харагдаж байсан ч үнэндээ тунгалгийн булчирхайн өвчнөөс нь болж арьс, эрч хүч, тархины ажиллагаа нь мууджээ. Тэрбээр эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд энэ бүхний тухай түүний шинээр гарах баримтат кинонд тун тодорхой гарах аж. Мөн Жастин Бибер "Удахгүй тайзан дээрээ эргэн ирнэ. Би ирэх ирэхдээ өмнөхөөсөө ч илүү болоод ирнэ" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж