Г.Эрдэнэтунгалаг улс төрд хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэтунгалаг улс төрд хүч үзнэ

Зохиолын дууны ханхүү гэгддэг С.Жавхлан, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянаа нараас эхлээд улс төрд урваж шарваж яваа урлагийн одуудын тоог дуучин Г.Эрдэнэтунгалаг нэгээр нэмлээ. Дуулахаасаа илүүтэй улс төрөөр дагнаж, карьер хөөх дуучид сонгууль дөхөхөөр мэр сэр гарч ирдэг. Тэгвэл дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд урлагийн замаасаа хазайн улс төржихөөр шийдсэн бололтой. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны АН-ын дэд дарга гэх гуншинтай болжээ. Ийнхүү урлагийн ажлаа хойш тавьж, улс төрийн ажилд хошуу дүрж, ханцуй шамлан орсон түүнд юутай ч амжилт хүсье.

Т.ДАВАА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж