17 түймэр тавьсан гал сөнөөгчийг баривчилжээ | News.MN

17 түймэр тавьсан гал сөнөөгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

17 түймэр тавьсан гал сөнөөгчийг баривчилжээ

17 түймэр тавьсан гал сөнөөгчийг баривчилжээ

Хүчингийн хэрэгт буруутгагдсан ч батлан даалтад гарч, гал түймэр унтраах ажилд дайчлагдаж байсан, Австралийн Дарвин Риверээс гаралтай, 27 настай гал сөнөөгч 17 түймэр тавьсан гэх хэргээр баривчлагджээ.

Батлан даалтад гарсан ч сэжигтэй этгээд учир түүний шагайнд хянах төхөөрөмж зүүлгэсэн байсан аж. Тус төхөөрөмжийн байршлыг мөрдсөнөөр гал сөнөөгч хэд хэдэн гал түймрийн хэрэгт буруутай болох нь тогтоогдож, түүнийг нэгдүгээр сарын 7-нд гэрээс нь баривчилжээ.
Анх есдүгээр сард түймэр эхэлснээс хойш Австрали даяар 180 гаруй хүн гал түймрийн хэрэгт холбогдон баривчлагдсан байна. Орон нутгийн хуулиар тухайн хэрэгт 15 жил хорих ял оноодог ажээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-09 64.119.22.114

Их засаг хуулиар бол амийг нь авч эхнэр хүүхдийг нь айлд тараан өмч хөрөнгийг нь үгээгүй ядууст өглөг болгох байсан болов уу,

Avatar

Зочин 2020-01-09 122.201.22.86

Ардчилсан оронд иргэн хvн хаана явж, юу хийх нь эрх челеетэй гэдэг болохоор яалтай билээ!! Тvймэр тавьж болку гэж хуулиндаа хориглож бичээгvй бол хийж болноо л гэсэн vг!! Манай Ардчилсан хараацайнууд бидэнд ингэж сургасаар байгаа!!

Avatar

иргэн 2020-01-09 43.228.130.60

галын байршлын зургийг харвал санаатай хийсэн ажил байсан. т*******т үйл ажиллагаа байна даа гэж бодож байсан

Avatar

Зочин 2020-01-09 202.55.191.194

МАНАЙ УЛС ТҮЙМЭР ТАВЬСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТЫГ ДАХИН СЭРГЭЭХ ХҮРТЭЛ НАСААР НЬ АЛБАДАН АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2020-01-09 66.181.188.215

Улс орныхоо төлөө гэсэн хатуу хууль журамтай юм байна. Манайд бол авилгач шүүгч нар хөөн хэлэлцэхээр чөлөө өгөөд явуулчихна даа

Avatar

11221 2020-01-09 202.170.80.25

iim oodgui medee unshaad tsaana ni bgaa hohirliig medeed bj bj zurkh daarj bgaa huniig oilogsongui

Avatar

Зочин 2020-01-09 192.89.97.1

Gemt etgeediig barisand ni bayarlaj baigaa bailgui de.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж