Хүчингийн хэрэгт буруутгагдсан ч батлан даалтад гарч, гал түймэр унтраах ажилд дайчлагдаж байсан, Австралийн Дарвин Риверээс гаралтай, 27 настай гал сөнөөгч 17 түймэр тавьсан гэх хэргээр баривчлагджээ.
Батлан даалтад гарсан ч сэжигтэй этгээд учир түүний шагайнд хянах төхөөрөмж зүүлгэсэн байсан аж. Тус төхөөрөмжийн байршлыг мөрдсөнөөр гал сөнөөгч хэд хэдэн гал түймрийн хэрэгт буруутай болох нь тогтоогдож, түүнийг нэгдүгээр сарын 7-нд гэрээс нь баривчилжээ.
Анх есдүгээр сард түймэр эхэлснээс хойш Австрали даяар 180 гаруй хүн гал түймрийн хэрэгт холбогдон баривчлагдсан байна. Орон нутгийн хуулиар тухайн хэрэгт 15 жил хорих ял оноодог ажээ.
Эх сурвалж: DAILY MAIL