Хоёр хүн угаартаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Хоёр хүн угаартаж амиа алджээ

Вьетнам засварын газарт “Лексус-570” маркийн автомашинд хоёр хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ.  Тэд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн вьетнам авто засварын газарт машинаа засуулахаар өгсөн байжээ.  Харамсалтай нь, тэд өглөө нь  машин дотроо угаартсан байдалтайгаар олдсон байна. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хүйтний улирал эхлэхэд хүмүүс дулаан гаражиндаа машинаа асааж, халаахыг завдсанаас болж угаартаж нас барах тохиолдол цөөнгүй гардагийг албаныхан анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван иргэн согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж