Террорт хэлмэгдэгчдийн тоо нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Террорт хэлмэгдэгчдийн тоо нэмэгдэв

 

Туркийн нийслэлийн эмнэлгүүдэд саяын террорт нэрвэгдсэн 138 хүн эмчлүүлж байна гэж Туркийн засгийн газрын төлөөлөгч Нуман Куртулмуш танхмын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэв.

 

"Энэ аллагаар 97 хүн амь үрэгдсэний 92-ыг нь ар гэрийнхэн нь таньжээ. Нийтдээ 365 хүн эмнэлэгт хандсанаас 138 нь эмчилгээнд байна. Тэднээс 58 хүнд эрчимт эмчилгээ хийж байна. Мөрдөн байцаах ажиллагааг маш шуурхай явуулж байгаа бөгөөд энэ хэргийг хоёр амиа золиослогч үйлдсэн нь тодорхой болсон” гэж Куртулмуш хэлэв. Гэвч энэ мэдээлэл нь мөрдөн байцаалтын үр дүн гартал албан ёсны биш хэмээн тэр сануулав. “Эдгээр террористуудыг бүрэн танихад бага хугацаа үлдээд байна. Одоо байгаа мэдээллээр тэд тус бүртээ үйлдвэрийн гаралтай таван кг тротилийн бөмбөг дэлбэлсэн” гэж Куртулмуш дуулгалаа.

 

Шүүх эмнэлэгийн эмч нар нас барсан 97 хүний 92-ыг нь таньж тогтоосон бгөөд цогцсуудыг хамаатан саданд нь дамжуулан өгчээ. Тэдний дунд нэг палестин иргэн байгаа гэнэ. ДНК-ийн шинжилгээний хариу гарсны дараа үлдсэн амь үрэгдэгсдийн нэрийг зарлах ажээ.

 

Эмгэнэлт хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан бөгөөд олон хүний жагсаал дунд хоёр дэлбэрэлт болсон юм. Өнөөг хүртэл ямар нэгэн террорист бүлгийнхэн болсон хэрэг явдлын хариуцлагыг өөртөө аваагүй байна. Эрх баригчдад энэ хэргийг “Исламын улс” бүлэг үйлдсэн гэх сэжиг байгаа юм.

 

 

Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу: “Мэдээж, энэ аймшигт аллагад “Исламын улс” бүлэг хамаатай эсэхийг нэн түрүүнд бид тогтооно. Тэд бол гол сэжигтэн. Террорыг амиа золиослогчид үйлдсэн нь тодорхой болсон” гэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж