Сагсан бөмбөгийн ирээдүйн од хэмээн тодорхойлогдож буй, 2019 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголт Зайон Уильямсон нэг жилийг их сургуульд өнгөрүүлснийхээ дараа дахин нэг жилийг Дюкийн их сургуулийн дасгалжуулагч Майк Кржижевскигийн удирдлага дор өнгөрүүлэх хүсэлтэй байснаа ярьжээ. Тэрбээр багийн анд Жэй Жэй Редикийн подкастын ээлжит зочноор оролцохдоо энэ тухай ам нээсэн байна.
Зайон Уильямсон “Хэн ч надад итгэхгүй байх л даа. Хүмүүс намайг үүнийг зүгээр л хэлж байгаа гэж бодно. Гэхдээ үгүй ээ, би үнэхээр их сургуульдаа буцаж очихыг хүссэн. NBA хаашаа ч алга болохгүй шүү дээ. Мөнгө бол байж л байна. Би мөнгөний төлөө тоглодоггүй. Би энэ тоглоомд хайртай болохоороо тоглодог. Би зүгээр л Дюкийн их сургуульд тоглосон туршлага адал явдалдаа дурласан. Би дахин нэг жил их сургуульдаа тоглохыг хүссэн ч дасгалжуулагч К хүсээгүй. Тэр намайг гэр бүлийнхээ төлөө хамгийн сайн сайхан бүхнийг хийгээсэй гэж хүссэн” хэмээжээ.
Өдгөө 19 настай Зайон Уильямсон өнгөрсөн зун NBA-ийн драфтын тэргүүн сонголтоор сонгогдон, Нью-Орлеанс Пеликанс багтай хоёр жилийн 20 сая ам.долларын гэрээ үзэглэсэн билээ. Мөн тэрбээр улирлын эхэнд авсан өвдөгний гэмтлийн улмаас хараахан мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайд гараагүй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тэрбээр дараа улиралд NBA-ийн талбайд дебют тоглолтоо хийх магадлалтай байгаа аж.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ