Олимпийн наадмын тухай

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын тухай

Олимпийн наадмын тухай

Грек улсын Олимп уулын хормойд МЭӨ 774 онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон байна. Тухайн үеийн олимпийн уралдаанд зөвхөн эрчүүд оролцдог байв. Бүх тэмцээний туршид түрүүлсэн нэг л хүнийг шалгаруулж, “Олимпчин” гэдэг цол олгон, Зевс Бурханы өмнө шагналыг гардуулдаг байжээ.

Эртний Олимпийн наадам 287 удаа зохиогдоод, манай эриний 394 онд Ромын феодалын хаанчлалын үед хоригложээ. Эртний Олимпийн үзэл санааг сэргээж, уламжлан хөгжүүлсэн хүний нэг нь Францын нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Пеьр Де Кубертин юм.

Энэ гавьяат хүний санаачилгаар 1894 онд Парист олон улсын тамирчдын их хурал хуралдаж, шинэ цагийн шинэ олимпийн үндсэн зарчмуудыг нэгтгэн боловсруулж, зургадугаар сарын 2-нд ОУОХ-г байгуулан, орчин үеийн анхны олимпийн наадмыг 1896 онд хамгийн анх үүсгэн байгуулагдсан газар болох Афин хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тухайн жилээс хойш дөрвөн жил тутамд өвлийн болон зуны гэсэн төрлөөр зохиогдсоор байна. Түүхэндээ гурван удаа цуцлагдаж байжээ. Олимп 1896 онд Афин хотод анхны наадмаа хийснээс хойш энэ жил 2020 онд 32 дах удаагийн наадмаа Япон улсын Токио хотод зохион байгуулах тов гарсан.

Олимпийн наадам нь өдгөө нийт 50 төрлийн спортоор дэлхийн 200 гаруй улс орны тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөх болно. Энэ жилийн наадам цагийн зөрүү багатай, Ази тивд зохиогдож буй нь үзэгч бидэнд очиж үзэж сонирхох болон гэртээ зурагтаараа тухлан суух боломж олгож байна. Хурд, хүч сорьсон сонирхолтой олимпийн тэмцээнээ та бүхэн үзэх зурагтаа худалдан авсан уу? PC mall-ын “Зурагтыг зөвхөн PC mall-оос” урамшууллаар та бүхэн хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт, ухаалаг, 4К нягтралтай зурагтуудаа хямдралтай үнээр худалдан аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж