Бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Энэхүү шийдвэрийг УИХ-ын Лхагва гариг /2020.01.09/-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргасан юм. Тэрбээр 2012 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс хойш Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж буй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болжээ.

Бригадын генерал Б.Билэгт нь өнгөрсөн 2018 онд АТГ-т хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хүргүүлээгүй билээ. Тухайн үед АТГ-аас бригадын генерал Б.Билэгт нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирүүлээгүй талаар мэдээлж, “Б.Билэгт 2012 оноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдон ажиллаж буй. Өөрт нь болон туслахад нь, бүр даргад нь олон удаа мэдэгдсэн. Гэвч Б.Билэгт генерал ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр хөрөнгөө мэдүүлээгүй" гэсэн тайлбар өгч байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж