
Үргэлж хэл аманд өртөж явдаг шаргал үст Paris саяхан Бразилийн Devassa нэртэй шар айрагны телевизийн рекламд тоглож бас нэг шуугиан тариад амжсан. Уг рекламан дээр Paris хөргөгчнөөс шар айраг гаргаж ирээд нүцгэн шахам биен дээгүүрээ гулсуулдаг нь эмэгтэйчүүдэд хүндэтгэлгүй үйлдэл болсон гэж Бразилийн орон нутгийн хэвлэлүүд шүүмжилж байв. Хэсэг хугацаанд тэр зар сурталчилгааг телевизээр гаргахыг хориглосон ч одоо буцаад гарч эхлээд байгаа аж.
Ж.Индра