“Утгын чимэг 2019” богино өгүүллэгийн наадам өнөөдөр /2020.01.09/ болох юм. Тус наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс энэ жил 70 насны ой нь тохиож буй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн шагналт Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгон нэрт зохиолчийн гэр бүл, үр хүүхэд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Энэ жил “Утгын чимэг-2019” наадамд 200 орчим бүтээл ирүүлснээс сүүлийн шатанд 10 зохиолчийн шилдэг бүтээл тунаж үлдээд буй юм. Үүнд:
Н.Бадамжав – Эцэг
С.Батжаргал – Хөх илдний нууц
С.Баттулга – Зүүдний сахиул
П.Батхуяг – Цаггүй газар
Т.Баянсан – Цагаан гэгээ тасрах үе
Д.Жамъян – Хот айлын лус
Ш.Ёолк – Эхийн сэтгэл элдэггүй
Д.Норов – Хэрээний нулимс
С.Пүрэвсүрэнгийн – Аав хүү хоёр
Д.Төрбат – Хөөрөг
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ