Монгол охин SIMOC олимпиадаас медалт хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Монгол охин SIMOC олимпиадаас медалт хүртжээ

“Шинэ эхлэл” сургуулийн сурагч Эрдэнэбилэгийн Нарандэлгэр охин Сингапур улсад 2015 оны наймдугаар сард зохион байгуулагдсан Олон улсын математикийн SIMOC олимпиадаас Монгол улсаа төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэнийг энэ сарын 8-нд сургууль дээр нь гардуулж өглөө.

Энэхүү олимпиад нь англи хэл дээр хүүхдийн сэтгэн бодох чадварыг шалгасан орчин үеийн тест хэлбэрээр, эхний шатны Ази тивийн аварга шалгаруулах олимпиадаас медаль авсан 1000 гаруй хүүхэд дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог, маш өрсөлдөөнтэй олимпиадын нэг юм.

Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болох OECD өөрийн гишүүн болон гишүүн бус орнуудын боловсролын түвшингийн PISA үнэлгээний үзүүлэлтэд улс орнууд хэрхэн хүрсэнийг энэхүү олимпиадын үзүүлэлт бас илтгэдэг байна.

Монгол улсын багт Кэмбрижийн сургалт бүхий “Шинэ эхлэл” сургуулийн таван сурагч багш Энхболдын хамт оролцсон байна. Э.Нарандэлгэр нь SASMO буюу Ази тивийн аварга шалгаруулах эхний шатны олимпиадаас Алтан медал авснаар дараагийн шатны буюу энэхүү олон улсын дэлхийн олон орны хүүхдүүд өрсөлддөг SIMOC олимпиадад орох эрхийг авч, хүрэл медаль авчээ. Дараа жил амжилтаа бататган ахин өрсөлдөх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж