Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод уушгины хатгалгаа өвчнөөр 59 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн билээ. Мөн сүүлд Хонгконг, Сингапурт ч энэ нууцлаг вирусээр хүмүүс өвчилж байгаа талаар мэдээлэл гарсан юм.
Яг ямар төрлийн вирусээс үүсэлтэй нь тодорхойгүй байгаа энэхүү уушгины хатгалгааны анхны тохиолдол өчигдөр /2020.01.08/ БНСУ-д бүртгэгджээ. Тодруулбал, БНСУ-д ажилладаг, 36 настай хятад эмэгтэй уг өвчний голомт болох Үхань хотод арванхоёрдугаар сарын дундуур тав хоногийн хугацаатай зорчжээ. Тэрбээр саяхан халуурч, хоолой нь хавагнаж, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул эмчид үзүүлэхэд Хятадад дэлгэрсэн шинэ төрлийн вирустэй төстэй шинж тэмдэг ажиглагдсан тул түүнийг тусгаарлан эмчилж байгаа ба өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Мөн тус улсын хилээр зорчиж буй хүмүүст өндөр хяналт тавин ажиллах зөвлөмж гаргасан байна.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ