Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам энэ сарын 9-нөөс 22-ны хооронд Швейцарь улсын Лозанн хотод зохион байгуулагдана. “Лозанн-2020” залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн наадамд 73 орны 1800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монгол Улсын хувьд зургаан тамирчнаа илгээсний дотор Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар багтаж байна. Уншигч та бүхэндээ Монгол Улсаас залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцохоор хүлгийн жолоо залсан баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ