Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил удааширч байна

Хуучирсан мэдээ: 2015.10.13-нд нийтлэгдсэн

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил удааширч байна

Н.Нямдаваагийн нэрэмжит ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлыг яаралтай ашиглалтад оруулах асуудалтай УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар өнөөдөр танилцаж, тус төвийн дарга Л.Төмөрбаатарын танилцуулгын дараа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуралдсан юм.

Хурал Хавдар судлалын үндэсний төв дээр болсон юм.  ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажил нь эхэлснээсээ хойш дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Гүйцэтгэгч компаниар нь “Суурь” ХХК ажиллаж байгаа юм байна. Гэвч тус компанийн төлөөлөл талуудын уулзалтад ирээгүй учраас гишүүд болон хэвлэл мэдээлэл гүйцэтгэгч компанийн төлөөллөөс байр суурь авч чадсангүй.

Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар “Тус барилгыг ашиглалтад оруулснаар тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 40-50 хувиар өсч, хэвтүүлэн эмчлүүлэх 80 орчим ор нэмэгдэх юм.  Австри улсын засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжих хавдар судлалын үндэсний хорт хавдарын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь төслийн хүрээнд долоон сая еврогийн санхүүжилтээр зайн туяаны эмчилгээний шугаман хурдасгуур, туяа эмчилгээний төлөвлөлтийн КТГ симулятор, дүрслэлд суурилсан дотуур эмчилгээний апликаторын иж бүрдэл, дизометрийн систем, дижитал рентген аппарат  гэх мэт тоног төхөөрөмжүүдийг авахад бэлэн болоод байна” гэв.

Өргөтгөлийн нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд батлуулах ёстой төсвөөс 2.955.4 сая төгрөгний санхүүжилтийг хийгээд байгаа аж. Нийт үлдэгдэл нь 2.642.3 сая төгрөг үлдээд байгаа гэнэ. Барилгын гүйцэтгэл 75 хувьтай ирэх он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэдгийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хурлын нэгдсэн шийдвэрээр ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлыг ирэх он гэхэд ашиглалтад оруулна. Мөн үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэнэ” гэсэн хариуг Халдвар судлалын төвийн ажилтнуудад өглөө.

Х.НЯМБААТАР

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж