Дархан-Уул аймагт сумын 13 дугаар баг "Од" цогцолбор сургуулийн А, Б байрны дунд орон сууцны зориулалтаар олгогдсон байсан газрыг эзэмшигч иргэн тѳрд буцаан ѳгснѳѳр ийнхүү ѳвлийн спортыг хөгжүүлэх, хоккей сонирхогч олон зуун иргэд, хүүхэд багачуудын хүсч, хүлээж байсан мѳсѳн талбай ашиглалтанд орлоо. Энэхүү мөсөн талбай ашиглалтад орсноор хоккей, өвлийн спорт хөгжих, Дархан-Уул аймгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цаг заваа өнгөрөөх боломж нэгээр нэмэгдэж байгаа юм. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сум шинэ мөсөн талбайтай боллоо.
Монгол хоккейн холбооны хувьд 2019 багагүй бүтээн байгуулалт хийгдсэн он байсныг Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан онцолсон юм. Мөн тэрбээр "Шинэ талбайтай болсноор хүүхэд залуучууд эрүүл чийрэг бие бялдартай, хатуужилтай болох цаашлаад мөсний спортыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчилах зэрэг олон давуу талтай юм. Энэ мөсөн талбай дээрээс эх орныхоо нэрийг өндөрт гаргах олон шилдэг тамирчид төрөн гарах болтугай" хэмээн онцоллоо.






















Зочин 2020-01-09 66.181.177.145
ХОЁР ТӨМӨР АМБААР ДАВХАРЛАЖ ТАВИАД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭЭД ГЭЖ БИТГИЙ ИНЭЭД ХҮРГЭЭД БАЙ СОНГУУЛЫН ШОУ ХИЙХ АРГАА ОЛЖ ЯДАЖ БНА ДӨӨ ЗУН БОЛОХООР ХОЁР АМБААРАА АВЧ ХАЯАД ХУВИЙН ОРД ХАРШАА СҮНДЭРЛҮҮЛЭХ ГЭЖ ГАЗАР АВЧ БАЙГАА БИЗ ДЭЭ
зочин 2020-01-09 66.181.180.142
Олон улсын стандартад ницсэн гэж юу солиороод байнаа? ийм талбай оросын тосгон бүрийн гадаа бий .эсвэл зориуд ингэж бичиж хүиүүсийн дургүйг хүргээд байна уу?
Зочин 2020-01-09 123.20.208.125
Жавхлан лахин сонгогдох санаатай юм байна л дээ. Арай илүү хөгжил дэвшилтэй ажил арга хэмжээнд оролцохгүй дээ. 1970 оны үед бид иймэрхүү талбайг энд тэндгүй барьж байв. Хоккейн холбооны ерөнхийлөгч арай жижиг сэтгээд байна уу даа.
Зочин 2020-01-09 195.46.106.44
Олон улсын стандартанд нийцсэн гэдэг нь юу гэсэн үг юм бэ
Зочин 2020-01-09 124.158.109.140
Olon ulsiin standartad daaruuldaggu yum gesen dee…
Зочин 2020-01-09 202.70.34.70
Гадаа юм уу? Битүү ордон гэж бодсон чинь.