Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Увс аймгийн Хар ус нуур орчимд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар хууль бусаар загас агнах зориулалтаар нууранд 30 ширхэг тор тавьсан байсныг илрүүлсэн байна.
Торонд нийтдээ 270 орчим загас орсон байсныг нууранд буцаан тавьжээ. Одоогийн байдлаар эзэн холбогдогч нь олдоогүй байгаа аж. Хар ус нуурын мөсний зузаан одоо 55 см, цаг агаарын хувьд өдөртөө 25-28, шөнөдөө 30 хэмийн хүйтэн байгаа аж.