Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа | News.MN

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Хатан хааны ордонд амьдрахаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргаснаа зарлажээ.

Тэд мэдэгдэлдээ “Бид Хатан хааны гэр бүлийн хүндтэй гишүүн байхаас сайн дураараа татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдлээ. Энэхүү шийдвэрийг олон сарын турш ярилцаж зөвлөлдсөний эцэст гаргасан. Гэхдээ бид Хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно” хэмээн дурдсан байна.

Умард Америкт амьдрахаар шийдсэн хос уг шийдвэрийг гаргахаас өмнө ордны хатуу нарийн дэг жаягт баригдан амьдрах нь тэдэнд таалагдахгүй байгааг хэд хэдэн үйлдлээрээ илэрхийлж байсан юм.

Тухайлбал, тэд өнгөрсөн Зул сарын баярыг Хатан хааны гэр бүлтэй тэмдэглээгүй, Канадад тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнээс гадна Америк гаралтай гүнгийн авхай ордны тогтсон дэг журмыг хэдэнтээ зөрчсөн билээ.

Түүнчлэн тэрбээр нөхрийнхөө ах буюу ханхүү Уильямын гэргий Кэйт Миддлтонтой ч тааруу харилцаатай байдаг талаар хэвлэлүүд хэсэг шуугисан. Үүнээс болоод ч тэр үү ах, дүү хоёрын харилцаа сайнгүй байдаг сураг сонсогддог. Гэвч ханхүү Харри үүнийг няцааж “Завгүй амьдралын хэв маягаас болж ахтайгаа уулзаж амжихгүй байна” хэмээн тайлбарласан юм.

Их Британийн хаан ширээг залгамжлагчдын зургадугаарт бичигдэж байгаа ханхүү Харри 2018 оны тавдугаар сард Америкийн жүжигчин бүсгүй Меган Марклтай гэрлэж, тэд жилийн дараа хүү Арчигаа өлгийдөн авсан билээ. Шинэхэн ээж Меганы хувьд үргэлж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараан дор амьдрах дарамттай байгаа тухайгаа ч илэрхийлсэн юм. Ханхүү Харри ч гэр бүлээ хамгаалах үүрэгтэй гэдгээ сануулаад, өөрийн ээж Диана гүнжид тохиолдсон шиг золгүй зүйл тохиолдохыг хүсэхгүй байгааг ярьж байв.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-09 103.10.22.86

анлийн хааны удам угсаа ертөнц гариг дэлхийг бүтээсэн юм уу .тэр хоёр залуугийн шийдвэр зөв. өөрсдөө сэтгэл амар тайван амгалан амьдарч байвал боллоо .

Avatar

Irgen 2020-01-09 66.181.184.95

Ene teneg haan hatan gesen jujigee bolivol taarna. Hudlaa irgediin tatvaraa amidardag jujigchin garuud. Ymar yumniih yazguurtan ene ter

Avatar

Зочин 2020-01-09 157.147.250.140

жүжигчин хар арьст америк хүүхэн яаж хааны гэр бүлд тохирох билээ дээ.
харри киноных нь дүрд дурлачихаал эргүүтээд байхий.
хуурамч жүжигчин хүүхэн

Avatar

ди 2020-01-09 73.9.15.117

алдаатай бичих юмаа

Avatar

Элит 2020-01-09 202.55.188.39

Голубой кров гж айхтар юм бгаа.энэ хүүхэн анхнаасаа дэлхийн номер 1 элит угсаанд нийцэхгүй.язгуурын угсаагаа хадгалж бж Англи улс оршин тогтно.

Avatar

Зочин 2020-01-09 155.4.39.118

ENE NALCHGAR HAMARTAI HAR HUUHEN ENE HUUG BALLAAD HAYALAAA HUURHII

Avatar

Док 2020-01-09 81.64.52.64

Эх нэгтэй эцэг өөр болохоор хааны ордонд байх ч хэцүү л байх. Харин ч хатан хаан ордноосоо бараг өөрийнх нь хүсэлтээр цэвэрхэн зайлуулж байгаа юм бн.

Avatar

bi 2020-01-09 66.181.179.196

teneg hog balai shiidver gargaj

Avatar

kkk 2020-01-09 103.229.122.199

megan yag dianatai adilhan yum vzel bodol erh choloogooroo ah ni gj tejeemel g*** biye daajchadhaargvi archaagvi zoriggvi n**** bdag harin dvv ni ehnerteigeebiye daasan

Avatar

Зочин 2020-01-09 66.181.187.212

Black Queen ain?

Avatar

зочин 2020-01-09 202.21.127.170

хар арьстай хүүхэн яаж ордны язгууртны амьдралын эзэн болох вэ дээ хэрээ мэдээд зөв шийдвэр гаргасан байна

Avatar

Зочин 2020-01-09 202.55.188.91

Racist pzda we

Avatar

Зочин 2020-01-09 103.229.122.199

diana bas yag megan shig vzel bodoltoi erh cholootei delhiid aldartai ooriinhooroo emegtei bsan megan diana 2yag adilhan yum harry ni yostoi aztai yum yag eej shigee biye daasan emegteig olj chadjee harin ah ni tejeemel g*** ahiinh ni ehner ni gj hiimel dvr isgesen hulhi hvvhen

Avatar

баяр 2020-01-09 122.201.23.122

БУДДА БОЛОХ НЬ УУ

Avatar

Зочин 2020-01-09 122.201.23.122

YAASAN BUDDHA BOLOH N UU

Avatar

Зочин 2020-01-09 64.119.21.45

FREEDOM

Avatar

Зочин 2020-01-09 66.181.191.124

Угаасаа өөр хүний хүүхэд. Тэр нь дээр.

Avatar

Зочин 2020-01-09 202.126.88.51

хэний хүүхэд гэж

Avatar

зочин 2020-01-09 202.21.101.186

чинийх л лав биш

Avatar

Зочин 2020-01-09 202.9.46.89

Ордоны амьдралд америк жүжигчин бүсгүй дасахгүй нь тодорхой шдэ

Avatar

Зочин 2020-01-09 202.179.25.89

Энэ хар хүүхэн ордны хатуу дэглэмд удахгүй гэж суунгуут нь бичиж байсан, үнэн байжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж