Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа

Ханхүү Харригийн гэр бүл ордны амьдралаас татгалзлаа

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Хатан хааны ордонд амьдрахаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргаснаа зарлажээ.

Тэд мэдэгдэлдээ “Бид Хатан хааны гэр бүлийн хүндтэй гишүүн байхаас сайн дураараа татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдлээ. Энэхүү шийдвэрийг олон сарын турш ярилцаж зөвлөлдсөний эцэст гаргасан. Гэхдээ бид Хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно” хэмээн дурдсан байна.

Умард Америкт амьдрахаар шийдсэн хос уг шийдвэрийг гаргахаас өмнө ордны хатуу нарийн дэг жаягт баригдан амьдрах нь тэдэнд таалагдахгүй байгааг хэд хэдэн үйлдлээрээ илэрхийлж байсан юм.

Тухайлбал, тэд өнгөрсөн Зул сарын баярыг Хатан хааны гэр бүлтэй тэмдэглээгүй, Канадад тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнээс гадна Америк гаралтай гүнгийн авхай ордны тогтсон дэг журмыг хэдэнтээ зөрчсөн билээ.

Түүнчлэн тэрбээр нөхрийнхөө ах буюу ханхүү Уильямын гэргий Кэйт Миддлтонтой ч тааруу харилцаатай байдаг талаар хэвлэлүүд хэсэг шуугисан. Үүнээс болоод ч тэр үү ах, дүү хоёрын харилцаа сайнгүй байдаг сураг сонсогддог. Гэвч ханхүү Харри үүнийг няцааж “Завгүй амьдралын хэв маягаас болж ахтайгаа уулзаж амжихгүй байна” хэмээн тайлбарласан юм.

Их Британийн хаан ширээг залгамжлагчдын зургадугаарт бичигдэж байгаа ханхүү Харри 2018 оны тавдугаар сард Америкийн жүжигчин бүсгүй Меган Марклтай гэрлэж, тэд жилийн дараа хүү Арчигаа өлгийдөн авсан билээ. Шинэхэн ээж Меганы хувьд үргэлж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараан дор амьдрах дарамттай байгаа тухайгаа ч илэрхийлсэн юм. Ханхүү Харри ч гэр бүлээ хамгаалах үүрэгтэй гэдгээ сануулаад, өөрийн ээж Диана гүнжид тохиолдсон шиг золгүй зүйл тохиолдохыг хүсэхгүй байгааг ярьж байв.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж