Фото: Reuters
Хуучин Зөвлөлт холбоот улсын тавьсан Хятадад төлөх ёстой өрийг Орос бүрэн барагдууллаа гэж Сангийн яам нь мэдээлэв.
Москва өрийн үлдэгдлийн 400,97 сая швейцари франкийг (25,5 тэрбум рубль, аравдугаар сарын 13-ны ханшаар) бүрэн төлсөн байна. Сангин яамны мэдээгээр нь өрийн үлдэгдэл нь 451,13 сая франк байсны 50,16 саяыг нь бараа бүтээгдэхүүн, шинжлэх ухааны судалгааны ажлын гүйцэтгэлээр төлсөн байв. Талууд энэ асуудлаар 2005 онд тохиролцсон байжээ.
Төв банкных нь сүүлийн мэдээгээр Оросын нийт гадаад өр нь 521,61 тэрбум доллар байгаа бөгөөд энэ жилийн хоёрдугаар улиралтай харьцуулахад зургаан хувиар буурсан байна.
Орос 2013 онд Зөвлөлтийн өрийн үлдэгдлийг Чехад (3,6 тэрбум доллар), Черногорд (18 сая), Финляндад (30 сая) төлж барагдуулжээ. ОХУ 2006 онд, зээлдүүлэгчдийн Парисын клубын өмнө хүлээсэн үүргээ 23,1 тэрбум долларын хэмжээнд бүрэн хаасан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР