Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр | News.MN

Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр

Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр

Н.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэлт бол аргацаасан шийдвэр

ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-д оруулж ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжээд буй. Ингэхдээ тэтгэврийн зээлийг тэглэхдээ зургаан саяас доош хэмжээтэй зээлийг тэглэнэ гэж буй. Тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж болох, эрсдэл нь юу байх талаар Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжихээр боллоо. Тэтгэврийн зээл тэглэж байгаа нь амьдралд нийцсэн шийдвэр мөн үү?

-Бусад оронд өр зээлийг тэглэх шийдвэр гаргалаа гэхэд зөвхөн санхүүгийн хямрал тохиолдож, тухайн хувь хүний өөрөөс үл хамаарах шалтгаанаар өрөө төлөх боломжгүй болсон нөхцөлд өрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг авч үзэж байжээ. Гэтэл өнгөрсөн жилүүдэд манай иргэдийн авсан тэтгэврийн зээл нь хэвийн төлөлттэй явагдаж байгаа зээл юм.  Хэрвээ өндөр настнууд тэтгэврийн зээлийг төлөхөд хүндрэлтэй байна гэж үзсэн бол эхлээд тэтгэврийг барьцаалсан зээл олгож байгаа явдлыг зогсоож, үүний оронд халамжийн бодлогоо нэмэгдүүлэх ёстой. Зээлийн өрийг чөлөөлөх асуудлыг авч үзэхээр бол их хэмжээний зээл авсан нь илүү хожих бус, зээлийн үлдэгдэлтэй байгаа бүх өндөр настан ялгаваргүй адил хэмжээний хөнгөлөлт эдлэх тийм нөхцөлөөр шийдвэрлэж болох юм. Манай ойрын хөршийн нэг

Казахстан улс өнгөрсөн 2019 онд иргэдийн зээлийн үлдэгдэлд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ зөвхөн бага орлоготой иргэд, өрх толгойлсон эхчүүд, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн нийгмийн тодорхой бүлэгт л чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Одоо Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд тусгагдсанчлан нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх байдлаар шийдвэрлэх гэж байгаа нь алдаатай, сөрөг үр дагавар ихтэй шийдвэр болно.

Тэтгэврийн зээлийг тэглэснээр эдийн засагт ямар эрсдэл, сөрөг үр дагавар учирч болох вэ?

-Хэрэв УИХ-аас тэтгэврийн зээлийн тэглэх тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлбэл дараах сөрөг үр дагавар гарах магадлалтай. Үүнд, хуулийн төслийн танилцуулгад дурдсанчлан “Эрдэнэс Монгол” ХХК бонд гаргахад хүрвэл тус компанийн санхүүгийн байдлыг доройтуулна.  Зүй нь тус компани олон жилийн туршид яригдаж байгаа Тавантолгой ордын төсөл дээр шинээр хувьцаа гаргах асуудалдаа анхаарал хандуулж, экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх ёстой.  “Эрдэнэс Монгол” ХХК нийгмийн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх ёстой компани биш. Засгийн газар ч бай, "Эрдэнэс Монгол" ХХК ч бай аль ч бонд гаргасан түүнийг бид ирэх жилүүдэд төсөвт орвол зохих орлогоосоо, эсвэл төсвийн орлогоосоо л төлнө гэсэн үг. Бонд гаргаж байгаа нь 2020 онд улсын төсвөөс гарах мөнгийг хойшлуулж л байгаа хэлбэр болохоос бус энэ төлбөр ямар ч нөхцөлд төсвөөс л төлөгдөх болно. Ийнхүү бондын төлбөрийг Засгийн газар, улсын төсвөөс төлөхтэй холбоотойгоор ирэх 2021-2024 онуудын улсын төсвийн орлого энэ хэмжээгээр дутуу тооцогдох, эсвэл бондын төлбөрийн хэмжээгээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд хүрнэ.

-Энэ оны тавдугаар сард дуусгавар болох ОУВС-гийн хөтөлбөрт энэ шийдвэр нөлөөлөх үү?

-Монгол Улс 2017 оны хавар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг харилцан тохирч хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг оновчтой болгож, зөвхөн хүрэх ёстой нийгмийн тэр бүлэгт л чиглүүлэх зэрэг үүргийг хүлээсэн. Тэтгэврийн өрийг тэглэж байгаа нь нийгмийн халамжийн үрэлгэн бодлогын нэг хэлбэр. Ийм бодлогыг хэрэгжүүлснээр ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зөрчихөд хүрэх тул ОУВС-гаас энэ онд олгох дараагийн шатны санхүүжилтээ өгөхгүй татгалзахад ч хүрч болзошгүй. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дуусгахын өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн шинжээчид Монголд ирж ажиллан, өнөөгийн төсөв, санхүү, мөнгөний бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийнэ.

Хэрэв бид ийм үрэлгэн бодлого хэрэгжүүлнэ гэвэл ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлөөс ирэх 6-7 дугаар сарын орчимд гарах дүгнэлтэд тун тааруу үнэлгээ авна гэсэн үг.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс Монголд өгч байгаа энэхүү үнэлгээ, дүгнэлтийг олон улсын хөрөнгө оруулагчид бүгд сонсоно, уншиж танилцана. Нэгэнт ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үүргээсээ няцсан, төсвийн үрэлгэн бодлого хэрэгжүүлдэг, бодлогын хувьд тогтворгүй улс гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчид авах болно. Гэтэл Монголын хувьд ирэх 2021-24 онуудад гурван тэрбум ам долларын гадаад өр төлбөрийг төлөхөд санхүүгийн эх үүсвэр хангалттай бус байгаа. Ийм нөхцөлд бид гадаадын хөрөнгө оруулагчдад хандах, шинээр бонд гаргах шаардлага үүсч болзошгүй.

Монгол Улс олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад “Баяртай” гэж хэлэх хэмжээний санхүү, төлбөрийн чадвар суугаагүй, эдийн засаг эрсдэлд эмзэг хэвээр байна. Бодлогын хувьд тогтворгүй, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад хэлсэн амласнаасаа ухардаг, няцдаг улсад хөрөнгө оруулагчид итгэх итгэл суларна, зээлжих зэрэглэл суларч, бид илүү өндөр хүүтэй, өртөг зардал ихтэй бонд гаргахад хүрнэ. Өнөөдрийн гаргаж байгаа харалган бодлогын сөрөг нөлөөг УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах дараагийн УИХ, Засгийн газар хүлээх болж байна. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын олон бондын өр төлбөрийг төлөхийн тулд татварын хувь хэмжээгээ нэмэгдүүлэх, татварын дарамтыг нэмэгдүүлэх шаардлага ч үүсч болзошгүй. Оюутолгойн далд уурхайн төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд 2023 оны эцэс, 2024 онд л ашиглалтад орох төлөвтэй байгаа тул 2020-2023 онуудад Монгол Улс санхүү, төлбөрийн чадварын хувьд тун хүнд байх төлөвтэй байна.

-2020 онд биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ. Гадаад, дотоодын зах зээлийн хэлбэлзлийг ажиглаад үзвэл?

-Монголын эдийн засгийн 2020 оны төлөв байдлыг АНУ-Ираны зөрчил хурцдахаас өмнө ба түүний дараа гэсэн хоёр өөр нөхцөлөөр авч үзэх хэрэгтэй болж байна.  Тухайлбал, АНУ-Ираны зөрчил хурцдахын өмнө ямар төлөв байсан бэ. Үүнд, гадаад худалдааны эргэлт, үүний дотор экспорт буурах төлөвтэй, ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт эерэг гарах хүлээлттэй, эдийн засгийн өсөлт 5 -5,5 хувийн өсөлттэй, УИХ-ын сонгуулийн өмнө төсвийн зарлага нилээд нэмэгдэх төлөвтэй гэж үзэж байсан. Эсрэгээрээ  АНУ-Ираны зөрчил хурцдаж, дайны байдалд шилжсэн өнөөгийн нөхцөлд юу болж болох вэ гэвэл газрын тосны үнийн өсөлтөөс хамаарч импортын бензин шатахууны ханш өсөх эрсдэл, бензин шатахууны үнийн эрсдэлээс гадна валютын ханшийн эрсдэл нэмэгдэж, үүний үр дүнд өргөн хэрэглээний барааны үнэ ханш өсөх магадлалтай, экспорт буурч, импортын барааны үнийн дүн нэмэгдсэний улмаас гадаад худалдааны тэнцлийн ашиг буурах төлөвтэй, ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт сайнаас гадна саар дүгнэлт цөөнгүй орох магадлалтай болж байна. УИХ-ын сонгуулиас шалтгаалан иргэдийн гар дээр очиж байгаа төрөл бүрийн халамж, тэтгэмжийн мөнгөнөөс хамааран иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, улмаар төгрөгийн ханш сулрах, ам долларын ханш чангарах явдал ирэх 3 дугаар улиралд гарах магадлалтай, улмаар дээрх бүх сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлтийн хурдац саарах эрсдэлтэй байна.

-Улстөрчдийн энэ шийдвэрээс үүдээд УИХ-ын сонгуулийн дараах эдийн засгийн төсөөлөл ямар байхаар байна вэ?

-УИХ-аас Тэтгэврийн зээлийг тэглэх талаар хууль батлан хэрэгжүүлэх, үүнийхээ эх үүсвэрийг төрийн өмчийн компанийн бондоор хааж бичилт хийх нь аргацаасан шийдвэр болно. Цаашид УИХ-ын сонгуулийг хүртэл таван сарын хугацаанд энэ мэтийн судалгаа тооцоогүй, яаруу гаргах шийдвэр цөөнгүй ч гарч болзошгүй байна. Иймээс УИХ-ын сонгуулийн дараа 2020 оны долдугаар сард эмхлэгдэн байгуулагдах шинэ Засгийн газарт ихээхэн хүнд ачаа ногдохоор байна. Өөрөөр хэлбэл, төгрөг ба юаны своп хэлцэлийг сунгуулах амаргүй хэлцэлийг БНХАУ-ын Төв банктай хийх,саарал жагсаалтаас гаргах асуудлыг шийдвэрлүүлэх, төсвийн орлогын тасалдал, зарлагын хэт өсөлтөөс хамаарч 2020 оны улсын төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэх, ирэх 2021 оны нэгдүгээр сард төлөгдөх ёстой Чингис бондын өр төлбөрийн асуудлыг зохистой шийдвэрлэх, урьдчилсан бэлтгэлийг хангах, одоо үргэлжилж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг зарим томоохон төслийн дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх гэх мэт амаргүй олон сорилттой тулгарахаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадрах 2020-01-09 202.21.109.81

халдашгүй эрхтэй гээд бат итгэцэн өрөвдөлтэйч амтад болдоо

Avatar

Зочин 2020-01-09 72.196.192.250

Hen ch tatgalzaj "chadahgvi" tsag ved ni asuudliig gargaj tavij baigaa, UIX-iig baristaand avch baigaa, YX-iig davsan huuli batluulj chadah baigaa ntr ni harahad EUUK maani argagvi l ajil deeree "usch boijij" ih gariin luivarchin deeremchin bolj bainaa. Ih gariin ChK-ist
Putin ahtaigaa havsraad Mongoliig mudhuun ulhuun
karmaalchihnaa. 55

Avatar

туяа 2020-01-09 87.152.145.166

амьжиргааны дундаж түвшинд тогтож үлдэхийн тулд тэтгэврийн зээл авч үр ач нарынхаа төлөө улмаар нийгмийн хөгжилд хөг нийлүүлж яваа ахмадуудаа дэмжиж байгаа төрийн бодлогыг дэмжин талархаж байна. Энэ бол жинхэнэ идэвхитэй зорилтот бүлгийн төлөө гаргаж буй шийдвэр шүү дээ.Аргацаагаад байгаа юм алга даа.

Avatar

Зочин 2020-01-09 103.229.122.226

neeh magtaad baih shiidver ch bish shuu Huvia bodogchoo

Avatar

GO Gan-Od 2020-01-09 103.9.88.70

Эбэ Карлагын өр'г цайруулан тэглэж байхад хаана байсан Эх Орончид вэ? Авилгачид өөрсд'н өрөө цайруулан тэглэж байхад хаана байсан Эх Орончид вэ? Өндөр настны өрийг тэглэсэн чинь бөөнөөрөө дайран гарч ирдэг ямар аймшгийн Эх Орончид вэ. Ичиж үхлээ ёстой л Тамын тогооны үлгэр юмдаа.

Avatar

Зочин 2020-01-09 103.229.122.226

yu geh geed baina daa ta .Yund baahan haraaj zuheed baina ve oilgosongui.

Avatar

Зочин 2020-01-09 117.111.19.159

Энэ хүмүүс яагаад өтөл буурайнуудаа өр зээлнээс нь гаргахгүй яахийм гээд харааж зүхээд байнаа Өөрсдөө өтлөөд хөгшрөөд ажилд гологдоод ирэхээрээ эмнэлэгийн төлбөрөө төлж илүүхэн хэдэн жил амьд явах гэсэн ахмад буурлуудыг тэр цагт л ойлгох байх Хөгшрөнө гэдэг хорвоогийн жам Санаснаар мөнгө олдохгүй тэтгэврийн хэдээ авч л төлдөг МӨН ЧИГ ХАТУУ ХАХИР хүмүүс байна даа УГ НЬ залуучуудад урт удаан зам дурайж байна Удахгүй явах буурайнуудаа ганц удаа магнайг нь тэнийтэл баярлуулахгүй гээд байх юм

Avatar

Зочин 2020-01-09 182.160.33.23

Йим аргаар сонгуульд ялах гэж байна уу? Ха ха ха та нар 4 жил мөнгө угаагаад адаг сүүлдээ ийм аргаар дахин сонгогдох гэж үү… н**ш юмаа

Avatar

BOLOMJOOR TETGESEN,mlpd gyilagching 2020-01-09 132.194.13.94

ajilgyidyylj blokloj baigaa ajilchin xyn -xycheer,xybipgaxaa medne.yariagaaraa kurtka zoxioj bn.saaral szygatai tajyy gex met.Mashinii dygyin taglaa Xebiin baisan bol 2 baigaad 6 salaa 10 bolno gex met aalz xiix jisheetei

Avatar

С.Ганчимэг 2020-01-09 202.126.89.242

Ямар ч эрүүл ухаантай хүн бодоход хүний хувьдаа авсан зээлийг тэглэнэ гэж юу байдаг. 320 мянгын тэтгэвэртэй ахмадууд авч чадахгүй байхад 2улаа тэтгэвэртэй боломжтой болоод авсан хүмүүсийн зээл тэглэнэ л гээд. 6 саяыг тэглээд зээл аваагүйд нь дараа жил 1 саяыг өгнө ч гэх шиг. Саарал жагсалтанд орсон тэнэг удирдагчдын түр эрх мэдэлтэйгээ байх заль юм

Avatar

Зочин 2020-01-09 103.229.122.226

gehdee het uls torjij,uugeer ashig honjoo erj bolohgui.

Avatar

уншигч 2020-01-09 202.9.40.86

Хэзээ байтлаа ахмадууд тэтгэврээ тэглүүлнэ гэж та нарыг зовоож чихийг чинь халууцуулж жагсаал цуглаан хийж бсын.Сонгуулийн шоу хийж эрх баригчид өөрсдөө далжигначихаад ард иргэдээ 2 талцуулан хооронд нь хэмлэлдүүлэн дэлхийгээр нэг шившиг болж бна даа нүдний булайнуудаа.

Avatar

Зочин 2020-01-09 43.234.145.35

Экс ерөнхийлөгч маань ямар их өөрчлөгдөө вэ. Нэлээн турсан байна.

Avatar

Иргэн 2020-01-09 150.129.142.67

Их идсэн нохой аахлаад байдаг шиг манангийн гишүүд аахлаад л зүтгээд байх юмаа ямар муухай дургүй хүрмээр харагдаж байнаа

Avatar

Зочин 2020-01-09 188.166.163.209

Эдийн засагчдынхаа үгийг сонсож шийдвэр гаргаж бай л даа улс төрчдөө

Avatar

Зочин 2020-01-09 182.160.1.91

Таван Толгой ХК -ийн 1072 хувьцаа тэтгэвэрийнхэнд байхгүй болсон уу? Тэгвэл тэр өгсөн 1 сая төгрөгөө тэглээч. Одоо 1072 -оо буцаагаад тэтгэвэрийнхэнд өг.

Avatar

Зочин 2020-01-09 103.212.117.83

Яагаад заавал зээл тэглэх гэж зүтгээд байнаа? Хаан болон Төрийн банкуудыг мөнгөжүүлж байгаад хувидаа авах гэсэн Жэнкогийн санаа. Тэтгэвэрийн насны бүх хүмүүсдээ 1 сая төгрөг өгч болно. Гэхдээ тэгвэл Жэнкод ашиггүй, яагаад гэвэл Хаан банкны 54%-г Жэнко худалдаад авцан одоо цаадах чинь мөнгөгүй болсон. Ахмадууд минь гэж худлаа матрын нулимс унагаж байгаад Хаан банкандаа улсын мөнгийг өөрийн болгож угаах гээд нойргүй хоноод явж байгаа

Avatar

Зочин 2020-01-09 182.160.1.17

Энэ мөнгөөрөө Тэтгэвэрийнхээ шинэчлэлийг хийгээч, МАНгаруудаа. Тэтгэвэрийн сан чинь хоосон бичилттэй байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2020-01-09 182.160.1.17

Энэ бол анх харахад хөгшчүүлээ харж үзэж байгаа мэт боловч арай гэж босгосон эдийн засгаа нурааж гацааж байгаа юм. Үнэхээр тэнэг шийдвэр. Массыг л хуурч байгаа юм. Одоо өгнө, удалгүй юмны үнэ, татвар нэмэгдээд буцаагаад л авчихна. Үүнийг зээл аваагүй хүүүс ч хамт төлнө. Эдийн засгаа ухрааж зогсонг байдалд оруулна. Хүмүүсийг идэвхигүй тэжээвэр сэтгэхүйтэй болгоно. Маш муу үр дагавартай.

Avatar

Иргэн 2020-01-09 202.179.31.11

Энэ бол үнэхээр тэнэг шиидвэр . Баттулга оффшорчидын луйвардаж гаргасан мөнгииг оруулж ирээд зээл тэглэсэн бол үнэхээр зөв байх байлаа . Гэтэл ойрын үед төлөх 3тербум долларын өр, гадны банкны зээлээр арай гэж амиа аргацааж байгаа эдиин засгаа бодохгүй өөриинхөө сонгуульд гарахдаа амалсан тэнэг амлалтаа биелүүлэх гэж зүтгэжээ . Уг нь зээлээ тэглүүлж байгаа хүнд хэдии сайхан ч улс орноо бодвол эдиин засгаа албаар хорлосон шиидвэр . Баттулга оффшор дансанд нуусан луйварчидын мөнгииг оруулж ирнэ

Avatar

Иргэн 2020-01-09 103.57.93.57

Хүний оюун санаанд бохир суулгасан маш буруу шийдвэр. Эрүүл сэтгэлгээнээс ийм шийдвэр гарах ёсгүй.

Avatar

Төр засаг хаягдсан хөгшин 2020-01-09 202.126.89.93

Шударга ес яриад хэрэггүй нийгэмд бид амьдарч байгаа нь ил тод байна аа, хэн түрүүлж идсэн, хулгайлсангийн нь толгойг илээд, шударга мөрөөрөө яваачуулыг "төрийн хайр хишиг, байгалийн баялагнаас ТЭГШ хувь хүртээх" ( миний үг биш та нар өөрсдөө хэлсэн)- сээ ялгаварлан гадуурхаж байгаа нь энэ төр засаг хулгайч ИХн ЖДҮчингүүдийн толгойг илээд зүгээр өнгөрөөсөн, зээл авагсадыг ядуу гээд зээлий нь тэглээд зээл аваагүй, авсан ч төлөөд дуусангуудыг баян тарганаар нь дуудаад ялгаварлан гадуурхаж байна

Avatar

Зочин 2020-01-09 103.229.120.244

Энхбаяр яг унэнийг л хэлжээ Тэтгэвэр тэглэхийг монсоод анх дэмжиж байлаа Нэгээс хоер саяын зээлтэй ахмадууд л гэж бодсон Гэтэл хэдэн арван саяар нь зээлчихсэн юм байна Анх АН л зээл тэглэх тухай ярьж байсан Баттулгад нолоолж шийдуулжээ Хурэлсух хотлогджээ Бух хунд тэтвэр нэмэх амлалтаа ч хэрэгжуулж чадахгуй бантан болгожээ

Avatar

Иргэн 2020-01-09 192.82.71.23

Хүнээс мөнгө гуйж зээлж авчихаад өрөө хугацаанд нь төлдөггүй унждаг " өрөнд ороо" гэж ярьдагдаа , төлөхгүй байж болдог гэж үздэг араншинтай хүмүүсээс л аливаа зээлийг тэглэх санаа гарна. Тэгвэл ҮАБЗ-ын гурван гишүүний 2 нь Баттулга, Хүрэлсүх нар Төмөр зам, 17 чингэлэг спирт ч гэх шиг, хадгаламж банкны мөнгөөр казинодсон ч гэх шиг яриа сонсогдож байсаан. Харин э/з-ч мэргэжилтэй Занданшатар яагаад энэ буруу алхам гэдгийг нөгөө хоёртоо ойлгуулаагүйм бол. УИХ-ын дарга муу л бн даа.

Avatar

Зочин 2020-01-09 103.57.93.57

УИХ- ын дарга сэтгэлгээний хомсдолтой.

Avatar

123 2020-01-09 157.147.251.114

Тэглэхийг дэмжиж байгаачууд бол аав ээжийнхээ тэтгэвэрээр амь зуудаг, өөрсдөө тогтсон ажилгүй арчаагүй гарууд байгаа шд.
Аав ээжийгаа асарч тэтгэх нь бүү хэл, байшаа жоохон тэтгэвэртйг нь зээлүүлж үнэтэй утас болгоод барьчихсан, настангуудыгаа ямар ч санхүүгийн эрх чөлөөгүй өдөр хоног өнгөрөөсөн байдалд унагачихаад ичихгүй зээлийг нь тэглүүлээд дахиж зээл авхуулах маднууд л дэмжиж байгаа

Avatar

Зочин 2020-01-09 43.242.242.59

МАНАН-гийн эдийн зэасагч чи цаашаа. Хэний өмнөөс юм яриад байгаа чинь бүгдэд ойлгомжтой. Тэгээд бас Н.Энхбаяр гэдэг нэртэй. Их юм бодож явдаг алиа салбадай байнаа. Төр засаг улстөрчдийн гар хөл болсон та муусайн юмнуудтай үгүй өөрсдийхөө шийдвэрийг гаргана. Та бүгд улстөрийн хонжоо хайж битгий новшир. өөрсдөө засгийн эрх барьж байсан бол мөн л ийм шийдвэр гаргачихсан юу юу гэж магтаж байх байсан бол доо

Avatar

ЗОЧИН 2020-01-09 202.126.88.185

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭЛТ БОЛ АРГАЦААСАН ШИЙДВЭР ГЭЖ МАШ ЗӨВ ХЭЛЖ ДЭЭ !!! АРЧААГҮЙ УЛС !!!

Avatar

Зочин 2020-01-09 192.82.72.107

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН ШИЙДВЭР ЗҮГЭЭР НЭГ ГАРДАГГҮЙ ЮМ. ХООСОН МЭДЭГЧ, ХООСОН ДЭМИЙРЭГЧ НАР ИХ БОЛЖЭЭ. ЭДГЭЭР ХӨГШИД АМИНЫ МАШИН АВАХ ГЭЖ, ГАДААДАД БАЙШИН ХАУС АВАХ ГЭЖ ТЭР ӨЧҮҮХЭН, ТЭТГЭВРИЙН ХЭДЭН БОР ЦААСАА БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН БОЛГОНД ОЙЛГОМЖТОЙ. УХААЛАГ, ХҮНЛЭГ, ЭХ ОРНОО, ЭНГИЙН АРД ОЛНОО ХАЙРЛАСАН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАДАА БАЯРЛАЛАА! ҮНЭНЭЭРЭЭ ЯВАХАД ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭЭ!!!

Avatar

Төр засагтаа хаягдсан иргэн 2020-01-09 202.126.89.93

Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцэх юм бол хайрт ерөнхийлөгч, энэ төр засаг чинь ИХн ЖДҮчидээ яасан юм, зээл авч ард түмний боломжийг хааж өөрсдөө баяжсан нь түмэн зөв гээд толгойгий нь илээд өнгөрөөсөн биз дээ? Зээл авсан нь хөгшидтэй чинь адил зээл аваагүйчүүд ч гэсэн адилхан хөдөлмөрлөсөн, адилхан ядарч байгаа, адилхан хөгширч байгаа хөгшид, тэднийг ялгаварлан гадуурхаж байгаа нь нөгөө"төрийн хайр хишиг, байгалийн баялагаас ТЭГШ хувь" хүртээх ( энэ миний үг биш) жигд шударга ёс хаана бн

Avatar

Зочин 2020-01-09 202.21.108.56

Байдаг л нэг 2 хулгайчид яасан их баярлана вэ, хулгайч хулгайчаа дэмждэг гэж үнэн юм байна.

Avatar

Зочин 2020-01-09 192.82.72.107

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРГАСАН ШИЙДВЭР ЗҮГЭЭР НЭГ ГАРДАГГҮЙ ЮМ. ХООСОН МЭДЭГЧ, ХООСОН ДЭМИЙРЭГЧ НАР ИХ БОЛЖЭЭ. ЭДГЭЭР ХӨГШИД АМИНЫ МАШИН АВАХ ГЭЖ, ГАДААДАД БАЙШИН ХАУС АВАХ ГЭЖ ТЭР ӨЧҮҮХЭН, ТЭТГЭВРИЙН ХЭДЭН БОР ЦААСАА БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН БОЛГОНД ОЙЛГОМЖТОЙ. УХААЛАГ, ХҮНЛЭГ, ЭХ ОРНОО, ЭНГИЙН АРД ОЛНОО ХАЙРЛАСАН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАДАА БАЯРЛАЛАА! ҮНЭНЭЭРЭЭ ЯВАХАД ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭЭ!!!

Avatar

Зочин 2020-01-09 117.111.1.26

Зээл тэглэх асуудлыг эсэргүүцэн хамгийн их чарлалдаж байгаа хүмүүс бол УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧ НАР ЮМ .энэ 3 ын нэр хүнд нь өсчихлөө Бид сонгуулд ялагдвал уул уурхайгаас олох асар их ашиг маань лөөлөө болох тийшээ хандах нь гэж чацга алдах шахан уурлаж ард түмнийг талцуулж турхирч хэрэлдүүлж ашиглаад л хаяна гэдгийг монголчууд ойлгохгүй л байна даа

Avatar

Зочин 2020-01-09 117.111.1.26

Аль насандаа эх орончид болчихоов гэмээр юмнууд ар араасаа цуварч байнаа Би л дутах вий гэсэн юмнууд их байнаа

Avatar

Зочин 2020-01-09 202.126.89.217

Гуйлгачин орны улсаасаа баян удирдагчид өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалах, улсаасаа дахин баялаг хулгайлж улам их баяжицгаах гээд л баян хүний дүрд тоглоцгоох юм даа.

Avatar

Зочин 2020-01-09 103.229.120.187

Gemt hereg shyy.

Avatar

Зочин 2020-01-09 120.22.66.10

Судалгаа шинжилгээ сайн хийж байгаад өрхийн зээлийн асуудлыг хөнгөлөх талаас нь хийвэл. Олон сайхан залуу гэр бүл зээлээсээ өндийж чадахгүй сэтнэл гутралд орох, амьдралдаа итгэл алдарч байгаа болов уу. Ажлаад л байдаг өр зээлээс салдаггүй. Хатуу шаардлагын хүрээнд нэг удаадаа боломж олгоход болохгүй зүйл байхгүй. Шударгаар амьдрахад өр зээлээ хэзээ барагдуулж дуусах юм. Авлигаар хэдэн тэрбумаар авсан гэх юм. Хаашдаа л бүх олж буй ашиг байгалийн баялаг нэг удаадаа дорвитой боломж олговол баярлана

Avatar

ҮАБЗ гэмт этгээдүүдийг гарт орлоо. 2020-01-09 202.21.108.195

Аргацаахаас гадна үүний ард ҮАБЗ ийн гишүүдийг хамарсан томоохон луйвар, албан тушаалын гэмт хэрэг явагдаад байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг үүсэн улсыг тонох ажиллагаа ч явагдаж байна. Даруй шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-09 103.26.195.62

Lhagbadoryoo 1a mongol bankind baihad japan honzon bolson yakuza nar chin irbel yanaa geel

Avatar

Зочин 2020-01-09 103.26.195.62

mongol bankinii Lhagvadory manai aabiin altanii uurhaigaas baahan hulgai hiisen. 2009 onoos hoish mongol bankind tsalingui tsai zooson. manai aab chamd 100 uguud heniig ajild ab gesiin. chi oor hun absan ym bishuu har daa haraa muutai.Lhagbadory ih hulih zaluu gehu. heduun japand aimar muuhai nil haraaliin fax yabuulchaad sogtoot arhi ugaal gehuu.tsaash urgelyilne

Avatar

зочин 2020-01-09 150.129.143.228

Ерөнхийлөгч болохын тулд улс орны эдийн засагт хохирол учруулах амлалт өгдгөө зогсоох ёстой.

Avatar

Зочин 2020-01-09 49.181.248.95

Тэтгэвэрийнхэн бол манай ядууралд өртсөн иргэд. Улс харж үзэж байгаа бол бүгдэд нь шударга тэгш хүртээх ёстой.

Avatar

Зочин 2020-01-09 103.26.195.62

Tuul baina mongol bank said 1 ajiltan guai nogoo ajild butsay or geed baisan hogiruulsan ym baina tee. baahan tsalingui ajiluulchad durtai uede hooy gargaad. said oroo shono utasdad ta hed nadad heregtei gd baisan. tegsen Tv-r aab utasdaad 100 ugii geed guihaar ajild absan genuu. dahiad halagdasan shdee. chi oroo guisan za Lhagbadory archaagui amitan

Avatar

иргэн 2020-01-09 150.129.143.228

Ерөнхийлөгч болохын тулд улс орны эдийн засагт хохирол учруулах амлалт өгдгөө зогсоох ёстой.

Avatar

Зочин 2020-01-09 103.26.195.62

mongol bank, sanhugiin horoo, toriin omchiin horoo darga said 1a ajildaa uldeed busdiigaa ajilasan hooy yabuulaad ajiltangui uldyee. ene baidal barag 3 jil boly baihad eronhii said yugaa medey baisan boloo.

Avatar

зочин 2020-01-09 103.26.194.150

Бодит байдлыг зөв үнэлсэн гэж бодож байна

Avatar

Зочин 2020-01-09 66.181.160.91

enhbayaraa chi erdenetiin bogand huuhen huchindeed yavj bsan aa martaa yu 90 hedend ond ats min chi bidend ediin zasag zaalaa yu bandi min

Avatar

Зочин 2020-01-09 150.129.142.209

halhiin atman bolohdoo helehgui dee bid shalgaruultad oroltsoh gesiin ih bayantsagaan, moron gol, tes gol, ih tsaidam, ih teel, ih hoshoot geed atmanuud gazar gazariin atmanuud uzeed shalgaruulna. chi moron gol baihad halhad tomrood alda chin bolson doo.

Avatar

Зочин 2020-01-09 150.129.142.209

G-nterteinment Ganbold, Ilbenh 2 changa yarigchaar zalgaad mash ih doromyilson doo chi martaagu biz dee.

Avatar

Зочин 2020-01-09 150.129.142.209

mongoliin bayan businesmanuudiin ar gert nepaliin chemien dain gedeg har aimshig nuurleed bailaa.

Avatar

Гүрээ 2020-01-09 202.9.46.211

Юмны учир одоо л олдож эхэлж байх шиг. Баяртсайханыг чөлөөлөх асуудал яригдах үед тэр: Ярьж болохгүй юм байна гээд байсан юм. Тэр тэтгэврийн зээл тэглэхийн эсрэг байсан юм байна л даа, одоо бодоход. Баяртсайхан, Хүрэлбаатар, бусад олон мундаг эдийн засагчдынхаа үгийг сонсоочээ. Энэ Энхбаяр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх биз дээ.

Avatar

Зочин 2020-01-09 182.160.0.114

Мэдээжийн хэрэг, энэ Энхбаярыг Хүүк халчихсан байгаа даа. Оронд нь нэг хөгийн гар байгаа. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх үгээ хэлээчээ. Тэтгэвэрийнхэн бол авья л гэнэ шүү дээ. Та нарт өгна. Улс хямрана, татвараа нэмээд буцаагаад авна. Улсын хөгжил удааширч хойшлоно. Ийм л дампуу юмс хийж байж сонгуульд ялах санаатай, хөөрхийс. Яг сонгуулийн өмнө тэнэгтэж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-01-09 192.82.72.96

Ер нь зээл тэглэнэ гэдэг бол эруул хунээс гарах уг биш сонгууль дохоод ирэхээр ийм солиотой шийдвэр гаргаж байна шуу дээ энэ арай болохгуй шуу зээл авсан нь ашигтай аваагуй нь хохирдог хаанахын ес байна ардын нам ийм юм хийж болохгуй тэгш хандах хэрэгтэй шуу

Avatar

Зочин 2020-01-09 182.160.0.114

Яг үнэн. Зээл тэглэх гэдэг эрүүл удирдагчаас гарах үг биш. Энэ бол үнэхээр солиорол.

Avatar

zochin 2020-01-09 202.131.234.154

Manai 3 zeel teglexiin tuluu songoson gej bodson bna. Ofshir 12 ix naydiig olj ir gej songoson boloxoos zeel teglex 2-3 ix naydiin tuluu songoogui sh de. Manaii xun bi xelchixii nuguuduul demjixgui bx gej bodson um bish biz de. kkk

Avatar

зочин 2020-01-09 64.119.21.221

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ

Avatar

Зочин 2020-01-09 103.26.193.145

ЖЕНКО-ийн эне санаачилга бол бохир мунхаг популизм, Улс орны эдийн засгийг хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ!!! Хэдэн хөгшчүүдийн зээл хаагдлаа гэхэд цаана нь үүсэх хор холбогдол нь аймаар болох нь байна!!! Үүнийг жирийн ард иргэд мэдэхгүй учраас дэмжээд хөөрцөглөж сууна!!! "Сүх далайтал Үхэр амар!"

Avatar

Иргэн 2020-01-09 202.179.8.4

Гэнэт баахан ухаантай эдийн засагчид гарч ирж гэнэ дээ, мэдэх ч үгүй юм байна энийг бол.

Avatar

Зочин 2020-01-09 202.126.89.167

Энхбаяр минь ээ цэргийн бага дарга цолтой,ЖДҮчидийн намын дарга Ёрөнхий сайд Хүрэлсүхийн толгрйг сайн ажиллуулахаар зөвөлгөө өгч чадсагүй юу??Топор арай л дэндүү попроод байна даа.Энэ янзаараа Сүхийн нам 2020 онд гудамжинд гарлаа даа

Avatar

zochin 2020-01-09 202.180.220.186

Er ni bol buruu shiidver, tegehdee odoo bur uguhuur shiidsen bol yadaj 6 sayaas deesh zeeltei ni bayan ahmaduud bna, tetgever ni ch undur, 4 say aar bosgo taviad, undur zeeltei ahmadiin 4 sayiig ni l hunguluud uldsen zeel avaagui ahmaduudaa neg udaa 1.0 say uguud nemeed huvitsaa uguh yumaa uguhuu bod, yalgaj ugvul Undsen huuli zurchinu shuu, baigaliin baylag tegsh huviarlah zaalt baigaa. Er ni ene tetgeveriin zeel gej mungu huulegch nariig demjsen baliar yumaa boliod ahmaduud sar bur tetgeveree

Avatar

ЗОЧИН 2020-01-09 202.126.88.185

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ САНАА БОЛ СОНГУУЛЬД ӨӨРСДИЙГӨӨ НОГООН ГЭРЛЭЭР СОНГУУЛАХ ӨРӨВДӨМӨӨР МУНХАГ АРГА !!! ТАВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААХ НЬ ДЭЭ !!! ХЭРЭВ НААД ЛУЙВАРАА ХИЙВЭЛ НЭР ХҮНД ЧИНЬ ШАВАРТ ХУТГАЛДАНА ДАА !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж