Трамп: Иранд эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Трамп: Иранд эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна

Трамп: Иранд эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирак дахь Америкийн цэргийн байгууламжуудад Иран пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Тегераны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээнүүд авах болно хэмээн мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн Лхагва гариг (2020.01.08)-т Цагаан ордонд мэдэгдэл хийж, дээрх халдлагын улмаас Америк, Иракийн нэг ч иргэн амь үрэгдээгүй ч Америк цэрэг Ираны эсрэг цохилт өгөх хүсэлгүй байна гэжээ.

Трамп “Эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээг нэн даруй авах бөгөөд энэ нь Ираныг байр сууриа өөрчлөх хүртэл үргэлжлэх болно” гэжээ.

Өнгөрсөн Лхагва гариг (2020.01.08)-ийн өглөө Иран Ирак дахь цэргийн хоёр байгууламжид пуужингийн цохилт өгсөн. Иран 15 пуужин харвасан талаар Пентагоны төлөөлөгчийн мэдээллийг иш татан АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан билээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: VOICE OF AMERICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж