Сүмогийн ертөнцийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

Сүмогийн ертөнцийн онцлох үйл явдлууд

Сүмогийн ертөнцийн онцлох үйл явдлууд

2019 оны сүмогийн ертөнц савангийн дууриар дүүрэн байлаа. Дохёоны дотор ч тэр, гадуур ч тэр олон олон сонирхолтой зүйлс болж өнгөрсөн.

2019 оны эхний сенсациар Кисэносатогийн зодог тайлсан үйл явдал байлаа. 15 жилийн мэргэжлийн сүмогийн карьертаа боломжит 1250 барилдаанаас 1249 барилдаанд зодоглож, ердөө ганцхан удаа өнжсөн түүнийг “төмөр хүн” гэхэд хилсдэхгүй.

Үүний дараа Хакүхо аварга гуравдугаар сарын 24-нд Эзэн хааны цомыг 42 дах удаагаа гардах үеэрээ Хэйсэйн эрин үе дуусч буйг тохиолдуулан ордонд цугласан үзэгч, хөгжөөн дэмжигчдээр алга ташуулсан нь Японы сүмо бөхийн холбоонд таалагдаагүй билээ. Японы сүмо бөхийн холбооноос түүний энэхүү үйлдлийг дэвжээний жудаггүй, сүмогийн уламжлалыг эвдсэн хэмээн үзэж, Хакүхо Даваажаргал аваргад сануулга өгөн, түүний багш Мияанигог шавиа сургаагүй хэмээн гурван сарын цалинг нь 10 хувиар хассан.

2019 оны тавдугаар сарын 26-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн хамт тавдугаар сарын башёг үзэж сонирхон, тус башёгийн аварга болсон Асанояамад “Эзэн хааны цом” гардуулсан билээ. Асанояама нь тавдугаар сарын башёд түрүүлснээр Рэйва эрин үеийн анхны башёд түрүүлсэн сүмочин болсон.

2019 оны сүмогийн ертөнцийн сүүлийн дуулиан нь Хакүхо Даваажаргал аварга иргэншлээ сольсон явдал байлаа. Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзан, Японы иргэн болсон. Япон улсын иргэн болсноор тэрбээр зодог тайлсныхаа дараа өөрийн нэр дээр дэвжээ нээх эрхтэй болж байгаа юм. Түүний шинэ Япон нэрийг Хакүхо Шоо хэмээжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж