“Автомашины нүүрсэн яндан өндөр үнээр худалдаж авна” гэх зар хаа сайгүй харагдах болоод удаж байгаа. Нүүрсэн яндан гэж юу вэ, түүгээр юу хийдэг вэ, яагаад өндөр үнээр худалдан авдаг вэ?
Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай.
Нэг хэсэг монголчууд тарваганы арьс, бугын эвэр, хүдрийн заар, орос туухай, хөргөгч өндөр үнээр авна гэсэн зарын араас хошуурч байлаа. Харин одоо хүний өөрийн машинаа ухаж, тоноод нүүрсэн яндангаа зарах болжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан "нүүрсэн яндан авна" гэх зар руу холбогдлоо.
НҮҮРСЭН ЯНДАН ӨНДӨР ҮНЭЭР АВНА…
Дуудлага 1. 8063…
-Сайн байна уу? Нүүрсэн яндан авна гэсэн үү, хэдээр авах вэ, надад яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм. Яаж, хаана аваачиж өгөх вэ?
-Худалдаж авна. Машины үйлдвэрлэгдсэн оноос хамаараад үнэ нь өөр байдаг. 2007 оноос өмнө үйлдвэрлэгдсэн prius машины яндан бол 120 мянга, хойшоо бол 450 мянган төгрөгөөр авна. Бусад машиных бол арай хямдхан. Өгөөмөр зах дээр аваад ирж болно. Машинаа унаад ирвэл дор нь солиод өгнө. Таны яндангийн оригинал шүүлтүүрийг аваад, буцаагаад өөр яндан хийчихнэ гэсэн үг. Эсвэл өөр орлуулах яндан тавина. Дараа нь оношлогоонд чек асахгүй /гэрэл/ юм чинь янз бүрийн асуудал үүсэхгүй.
Дуудлага 2. 9140…
-Нүүрсэн яндан хэдээр авах вэ?
-Нэг хэсэг хүмүүсийг дуурайгаад авч байсан. Одоо хөдөө ажлаар яваа учир авч чадахгүй байна. Автомашин он залуу байх тусмаа сайн. Илүү үнэд хүрнэ. Олноор бол жинлэж авна. Нэг кг нь 80 мянган төгрөг.
Дуудлага 3. 9966…
-Зарын дагуу ярьж байна. Нүүрсэн яндан авна гэсэн үү, яаж өгөх вэ?
-Тийм ээ. Гэхдээ янданг чинь харж байж үнээ тохирно. Чи өөрөө хэдэд өгмөөр байна. Олон байвал илүү сайн. Да хүрээ зах дээр хүрч ирээд залгаарай.
Үүнээс үзэхэд нүүрсэн яндангийн гол худалдан авагчид нь "Да хүрээ", "Өгөөмөр" зэрэг техникийн захын ченжүүд бололтой. "Да хүрээ" захын сэлбэгийн худалдааны хэсэгт ирлээ. Эгнүүлэн тавьсан олон сэлбэг дунд нүүрсэн яндан харагдсангүй. Мэдээж нууцаар авч, зардаг нь илт. Худалдаа эрхэлж буй хүнээс нүүрсэн яндан авдаг ченжийн сураг олж, заасан хаягаар явж очлоо. эмэгтэй ченж байв. Тэрбээр эхэндээ ажиг сэжиг аваагүй бололтой наймаа ярьж байснаа гэнэт яриагаа өөрчлөх нь тэр. Тэрбээр “Хэн манайхыг зааж өгөв" гэж сандрангуй асуугаад "манайх авдаг байсан одоо больчихсон, тэр үед өөрсдийнхөө машинд л авсан юм, түүнээс биш цааш нь зардаггүй" гэж бувтнаад цааш явж одсон.
Тиймээс илүү мэдээлэл цуглуулахаар яндан авах дараагийн наймаачинтай уулзахаар явлаа. "Да хүрээ" зах дээр нүүрсэн яндангийн ченжийг хайгаад байх шаардлага ч гарсангүй. Захын хүнээс асуухад заагаад өгөх юм. Гэхдээ нууцаар, аяархан шивнэж хэлэх юм. Амьтны нэртэй нэгэн хүнийг тэр зааж өглөө. Уг хүн нь "Да хүрээ" захдаа л "алдартай" нэгэн аж. Нэрээр нь асуугаад явахад хүн бүхэн таньж, мэдэх юм. Явсаар зорьсон газраа ирвэл хашаан дотор машины сэлбэг, эд анги, хаягдал төмөр овоолжээ. Хажуугийн дөрвөлжин байшинд орвол өрөө дүүрэн залуус угтлаа. Хоёр талаар хуваагдаж суусан залуусын тэргүүнд биерхүү нэгэн додигор суух нь бидний хайж буй хүн аж. Амьтны нэр нь түүний хоч бололтой. Байгаа төрх, байр байдал нь солонгос киноны мафийн толгойлогч гэмээр. Машины яндангаа зарах нэрээр түүнтэй уулзаж байгаадаа дотроо жаахан айдастай байлаа. Гэсэн ч сонирхсон асуултандаа хариулт авч чадсан юм.
НҮҮРСНИЙ ЯНДАН ХУДАЛДАН АВАГЧ /НЭРЭЭ НУУЦЛАХЫГ ХҮСЭВ/:
-Манайх нүүрсэн яндан авч байгаа. Үнэ нь 350 мянган төгрөг. Янданг чинь аваад оронд нь хятад яндан тавьж өгнө. Гэхдээ хятад яндан одоохондоо дууссан. Удахгүй урдаас 20-30 ширхэг ирнэ. Хятад янданг 250 мянгаар зардаг. Тэгэхээр чиний оригинал янданг 350 мянгаар аваад оронд нь хятад яндан тавьж өгөөд зөрүү 100 мянгыг өгнө. Хэрэв үнэтэй гэвэл хятад яндан тавиулахгүй байсан ч болно. Яах вэ, агаар орчин болоод өөрийн чинь машинд жаахан хортой, эвдрэл гэмтэлтэй байдаг юм. Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх хууль гаргасан. Хэрэв утаа их хаядаг машинтай оролцвол маш өндөр торгуультай. Хятад яндан угаасаа утаа сайн шүүдэггүй шүү дээ. Харин япон автомашины яндангийн шүүлтүүрт бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Тиймээс Хятадад яндангийн оригинал шүүлтүүр их эрэлттэй болсон. Нэг яндан дангаараа бараг таван сая гэдэг. Гэхдээ Японоос дангаар нь авахад хэцүү л дээ. Боломжтой газар нь манай Монгол байгаа юм. Монголд юу л байна Prius л байна. Монголчууд өөрсдөө мөнгөний төлөө өөрийнхөө машиныг “тоноод” барьж гүйгээд байгаа юм чинь яах вэ дээ. Авахаас биш. Гаалиар гаргах бол асуудалгүй. Алга урвуулахын хооронд л гаргачихна. Би эндээ худалдаж аваад цаанаа өгдөг хятад түнштэй. Тэр маань цааш нь дамлаж зардаг байх.
Наймааныхаа талаар нэлээд ам халсан, амьтны хочит маань "Чи олон тоогоор зарах юм уу, яндан чинь хулгайнх уу" гэж лавлав. Тэгэхээр хүмүүс бусдын янданг хулгайлаад зардаг бололтой.
Ченжийнхээс гарангуутаа автомашины нүүрсэн яндангийн цэвэрлэгээний газарт очлоо. Үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа тус газрын эзэн бидэнд ярихдаа “Манайд хүмүүс яндан бөглөрөөд байна гээд угаалгахаар ирдэг. Гэтэл заримынх нь машин шүүлтүүргүй байдаг. Яагаад алга болсныг ч мэддэггүй. Уг нь яндангаа гаднаас нь тогшоод мэдчих боломжтой. Хөндий дуугарч байвал шүүлтүүр байхгүй гэсэн үг. Мөнгөнөөс болоод хүмүүс өөрсдөө оригинал яндангаа зараад хятад яндан тавих тохиолдол их байна. Хятад яндан хот дотор болох байх. Гэтэл хөдөө бол яагаад ч тохирохгүй. Хол газар нэг өдөр явахад хайлчихдаг юм. Манай нэг үйлчлүүлэгч яндангаа цэвэрлүүлээд сарын дараа ахиад л бөглөрчихлөө гээд хүрээд ирсэн. Уг нь оригинал яндан цэвэрлэсний дараа бүтэн жил болдог. Гэтэл хятад яндан ойр ойрхон бөглөрөөд байдаг юм байна. Үүнээс гадна хятад яндантай машины компьютер эвдрэл их авдаг. Өөрөөр хэлбэл, машинд их халтай гэсэн үг. Цаашлаад бидний амьдарч буй агаарт маш муу. Нүдэнд харагдахгүй байгаа болохоос бид алхам тутамдаа хордож байгаа” гэв.
НҮҮРСЭН ЯНДАНГИЙН НАЙМААГ МЭДДЭГ, ХЯНАДАГ ТӨР БАЙХГҮЙ
Хууль бус энэ наймаанд хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, машины оношлогоо хариуцдаг Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад энэ талаар хянадаг, хариуцдаг нэг ч хүн байхгүй гэнэ.
Бүхэл бүтэн улсын хил, гаалиар зүгээр ч үгүй гарч, ороод байгаа нүүрсэн янданг хэн хянах, нэвтрүүлэх эрхийг нь Гаалийн ерөнхий газар хариуцдаг. Тиймээс бид тус газрыг зорьсон юм.
Автомашины нүүрсэн янданд цагаан алт байдаг гэдэг. Ийм мэдээлэл гарснаас хойш яндан хулгайлж, зарж борлуулдаг бүлэг этгээдүүд бий болж, цагдаа, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд багагүй шалгалт хийсэн байна. Импортоор орж ирдэг автомашин нүүрсэн яндантай эсэх, мөн нүүрсэн яндан хууль бусаар хэр их гарч байгааг хяньж зохицуулах ёстой гаалийн байгууллага ямар ч арга хэмжээ авдаггүй юм байна.. ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Сайханзаяа импортоор орж ирж буй автомашины эд ангийг сольсон эсэхэд гаалийнхан хяналт тавих боломжгүйг хэллээ.
Тус газрын Статистикийн хэлтсийн дарга Б.ЦЭРЭН “Импортын автомашиныг гаалиар нэвтрүүлэхдээ дотоод нарийн эд ангийг нь хянаж шалгах боломжгүй. Гаалийн байгууллага эхлээд гаалиар орж ирж буй автомашиныг бензин, дизель, цахилгаан, газын байна уу гэдгийг ялгана. Ингэж ялгадгийн учир нь татвар тарифтай холбоотой. Цахилгаанаар ажилладаг бол бага, дан бензин, дизелиэр ажилладаг бол өндөр татвар ногдоно. Мөн цилиндрийн багтаамж нь хэд болохыг тогтооно. Цилиндрийн багтаамж ихсэх тусмаа татвар нэмэгдэнэ. Улмаар гадаад байдлыг нь үзэж, томоохон сэв, гэмтэл байвал гаалийн мэдүүлэг дээр нь бичдэг. Цагаан өнгөтэй, зүүн урд гэрэл нь хагархай гэхчлэн тэмдэглэнэ. Автомашиныг гаалиар орж ирсний дараа улсын дугаар авч, замд гардаг. Тиймээс оношлогооны газарт очиж эд анги нь бүрэн бүтэн байгаа эсэхийг тогтоолгох боломжтой. Тэнд жинхэнэ оношлогоог мэргэжлийн өндөр зэрэгтэй инженерүүд тусгай төхөөрөмжөөр хийдэг” гэв.
Улаанбаатарчууд бид утаа, агаарын бохирдлыг зөвхөн гэр хорооллын айл, яндан, нүүрс зэрэгтэй холбож ойлгодог бол агаарын бохирдлын өөр нэг шалтгаан нь автомашины хорт утаа юм. Энэ нь автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий. Автомашинаас ялгарсан утаа нь дотроо 200 гаруй хорт бодис агуулдаг ба агаарын бохирдлын арав хуваасны нэгийг бүрдүүлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг байна. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд зорчиж буй 1000 гаруй автобус байгаа эдгээр нь жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж, түүгээр нь бид бүхэн амьсгалж байна.
ИХ БРИТАНИД 2019 ОНД КАТАЛИЗАТОРЫН ХУЛГАЙН 2,894 ГОМДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Нүүрсэн яндангийн хулгай ганцхан Монголд ч байдаггүй аж. Дэлхийн олон улс оронд нүүрсэн яндангийн хулгай бүртгэгддэг бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өсч, хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал, Их Британид 2019 онд л гэхэд катализаторын хулгайн 2,894 гомдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Энэ бүхнээс үүдэн сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад машины катализаторыг бага үнээр худалдан авч цааш нь дамлан зарах, үүнээс үүдсэн хулгай эрчимтэй нэмэгдэх болжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн үнэт металлын зах зээл дээр паллади /химийн тэмдэглэгээ нь Pd/ хэмээх металл ихэд эрэлттэй байх болжээ. Нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүйн улмаас үнэ нь ч тогтмол өсч, одоогийн байдлаар унци тутам нь алтнаас 300 орчим ам.доллараар үнэтэй буюу 1877 ам.долларын ханштай байна. Гаднаас нь харахад мөнгөлөг цагаан өнгийн уг металл нь ялангуяа автомашин үйлдвэрлэлийн салбарт эрэлт ихтэй, олдоц ховортой эд аж. Учир нь, энэ үнэт металл нь машинаас ялгарах хорт утааг шүүгч катализатор буюу яндангийн шүүлтүүрийн гол түүхий эд болдог байна. Паллади нь автомашины яндангаар орж ирж буй шатсан агаарыг исэлдүүлэх замаар цэвэрлэж агаарт ялгаруулж буй хорт утааны хэмжээг багасгахад гол үүрэг гүйцэтгэдэг байна.
Азотын исэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг. Мөн энэ төрлийн нэгдлийг зөвхөн автомашинууд 50 хувь хүртэл үйлдвэрлэдэг. Тухайлбал, нэг суудлын машин нэг км замыг туулахад 0,43 грамм, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 грамм азотын исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ.
Дэлхийн томоохон улс орнууд агаарын бохирдолтойгоо эрчимтэйгээр тэмцэж байгаа. Ялангуяа Хятад улс энэ тал дээр маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, боломжтой бүхий л хувилбараар агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний нэг жишээ нь, тус улс автомашин эзэмшигчдэд тавих шаардлагаа өндөрсгөж, автомашин болон түүний эд анги үйлдвэрлэгчдийг аль болох байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардаж байгаа юм. Автомашины байгальд үзүүлэх хамгийн том хор нөлөө бол түүнээс ялгарах хорт утаа. Тиймээс палладигийн хамгийн том худалдан авагч Хятад улсын үйлдвэрлэгчид автомашины байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, утаа бага ялгаруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд яндангийн шүүлтүүрийн гол түүхий эд палладиг ихээр худалдан авах болж.
Катализатор нь машиныхаа төрөл, загвараас хамаарч бараг 10 мянган өөр төрөл байдаг ч хулгайчид голчлон хайбрид буюу хосолмол хөдөлгүүртэй машины яндангийн шүүлтүүрийг онилдог байна. Тэр дундаа Японд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус маркийн автомашинууд энэ хулгайн золиос болж байна. Учир нь, ийм төрлийн машинуудын катализаторын шүүлтүүр нь бага элэгдсэн байдаг аж. Палладигийн хамгийн том олборлогч нь ОХУ. Харин гол импортлогчид нь автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчид буюу АНУ, Герман, Япон юм. Эдгээр улсын араас дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад, Энэтхэг улсуудад энэ үнэт металлын эрэлт хэрэгцээ өндөр болж байгаа нь катализаторын хулгайг нэмэгдүүлж байна.
ХҮМҮҮС МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЗОЛЬЖ БАЙНА
Монголчуудын хувьд нүүрсний янданг Хятад улс руу өндөр үнээр гаргадаг байна. Мөнгө цагаан, нүд нь улаан болсон монголчуудын ядуу, тарчиг сэтгэлгээг ашиглаад Хятадууд унадаг машиных нь янданг нь өөрсдийн гараар нь тонуулж, өөрсдөөр нь зөөлгөж сууна. Авто машины нүүрсэн янданг Хятад руу их хэмжээгээр гаргадагийг бүгд мэддэг ч хяналт тавьдаг, шалгаж мөрддөг төрийн байгууллага алга. Агаарын бохирдол ихтэй, утаа угаартай байгаагаа шүүмжилдэг ч авто машиныхаа янданг сугалаад зарчихдаг монголчуудын хувьд эрүүл мэнд өнөөдрийн таван цааснаас нь хямдхан бололтой.
Автомашинаас ялгарах утааны хор уршгийн талаар АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш Г.ДОРЖЖАГДАГ: АВТОМАШИНААС 200 ГАРУЙ ХОРТ БОДИС АГУУЛСАН УГААР ЯЛГАРДАГ
-Автомашинаас ялгарах утаанаас гадна хог хаягдал шатаах, хөрсний бохирдол, эрчим хүчний цахилгаан станцууд зэрэг өөр эх үүсвэрт ч мөн анхаарал хандуулах шаардлагатай. Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр юм. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Автомашинаас ялгарсан утаа нь 200 гаруй хорт бодис агуулдаг. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй 1000 гаруй автобус жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж байна. Ийм агаараар бид амьсгалдаг. Автомашинаас ялгардаг азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг ба энэ нь агаар бохирдуулагч бодисын 20-30 хувийг бүрдүүлдэг. НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор тодруулбал, нүүрстөрөгчийн исэл хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхит бодисын дараа хоёрт, азотын исэл дөрөвт ордог гэж тодорхойлсон. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас ялгардаг ба тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлийг агуулдаг. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм. Нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд ч их байгааг судлаачид тодорхойлсон. Тиймээс “Утааны улирал дуусч, урин цаг ирлээ” гэх нь андуу ташаа ойлголт” гэдгийг онцлов.
ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэд профессор Б.БАЯРСҮРЭН: КАТАЛИЗАТОР БОЛ УТААНД БАЙГАА ХОРТ БОДИСЫГ БУУРУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ
-Катализатор буюу нүүрсэн яндангийн үндсэн үүрэг болон түүнд агуулагдаж буй химийн элементийг гарган авах боломжтой гэх юм?
-Катализатор бол утаанд байгаа хорт бодисыг бууруулах зориулалттай нэмэлт төхөөрөмж юм. Катализатор нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. Катализаторын гадна талаар исэлдүүлэх урвалыг идэвхжүүлэх зорилготой үнэт металлууд байдаг. Түүнийг нь ялгаж авах боломжтой эсэхийг нь сайн мэдэхгүй байна.
-Катализаторгүй машинаас үүсэх асуудал нь юу вэ ?
-Ерөнхийдөө бол машин катализаторгүй ч хэвийн ажиллана. Гэвч катализаторгүй машинаас ялгарч буй утаа нь агаарт хорт бодисыг ялгаруулна. Товчхондоо катализаторгүй бол хорт хий нэмэгдэнэ гэсэн үг.
UB авто центрийн инженер Я.НЯМЖАВ: КАТАЛИЗАТОРГҮЙ БАЙХАД МАШИНЫ ХӨДӨЛГҮҮР АМАРХАН МУУДДАГ
-Оношлогооны явцад катализаторгүй эсвэл хуучныг сольж тавьсан эсэхийг мэдэх боломжтой юу ?
-Юуны өмнө катализатор нь хөдөлгүүрээс шатаад гарсан хортой хий утааг хамгийн сайнаар шүүгээд дуу намсгагч яндангаар гадагшлуулж өгөх ёстой. Гэтэл манайхан катализатороо хөндийлөөд хаячдаг. Ингэснээр хөдөлгүүрээс гарч байгаа хортой утаа чинь шууд гадагшлаад бидний амьсгалын эрхтэнд хүрдэг. Ер нь манайхан бөглөрлөө гээд хөндийлөөд хаячдаг. Эсвэл гадуур хулгайд алдаад катализаторгүй яваад байдаг. Энэ нь буруу. Цаашлаад энэ нь машины хувьд бензин зарцуулалт ихсэх, хөдөлгүүр амархан муудах зэрэг үр дагавартай. Катализаторгүй машин яаж илэрдэг вэ гэхээр нэгдүгээрт чекний гэрэл хянах самбар дээр асна, хоёрдугаарт катализаторыг нь авсны дараа хөдөлгүүрийн дуу өөрчлөгдөх, бензин зарцуулалт ихсэх зэрэг талуудаар илэрдэг. Харин сольж тавьсан эсэхийг оношлогооны явцад мэдэх боломжгүй. Шинэ хуучин катализаторын хувьд чанараараа ялгагдана. Компьютер оношлогоогоор катализаторыг бүрэн шүүж байна уу, эсвэл шүүхгүй байна уу гэдгийг яндан мэдрэгчээр мэдэж болдог. Яндан мэдрэгчийнх нь өгөлтийг нь хардаг. Өгөлтөөр нь л байх ёстой хэмжээндээ байна уу үгүй юу гэдгийг мэднэ дээ.
-Ер нь катализаторыг машин үйлдвэрээс гарсны дараа хэдий хугацаанд цэвэрлэх шаардлагатай вэ?
-Хугацаа гээд заасан юм бол байхгүй. Бохирдоод муудаад бөглөрөөд ирэхээрээ анхааруулах чекний гэрэл асна. Бензинээс их шалтгаална. Бензин нь 100 хувь байж чаддаггүйгээс болоод хөдөлгүүрт дутуу шаталт үүсээд ингэснээрээ гарсан нүүрс нь катализатороо бөглөөд бохирдуулаад байдаг. Тиймээс Монголын нөхцөлд ямар бензин хийж буйгаасаа шалтгаалан жилдээ нэг солиулах юм уу цэвэрлүүлэх шаардлагатай. А-95, А-98 зэрэг бүрэн шаталт өндөртэй бензин хийвэл бөглөрөл, бохирдол нь харьцангуй бага байдаг.
Эцэст нь, нүүрсэн янданг хулгайлагчид ганцхан Монголд байдаггүй, дэлхийн олон улс оронд байдаг болжээ. Гэхдээ тэдний эцсийн зорилго нь Хятад улс руу импортлох. Ингэхдээ хямд үнээр худалдан авч, зориулалтын бус чанаргүй нүүрсэн яндантай хөдөлгөөнд оролцох эсвэл ямар ч шүүлтүүргүй явах. Бид гэр хорооллын янданг цөөлнө гэж ярихаас автомашинаас гарах утааг бууруулна гэж ярьдаг нь тун ховор. Бидний мэдэхгүй, мэдсэн ч мөнгө улаан нүд цагаан хэмээн зараад өнгөрдөг нүүрсэн яндан үнэн хэрэгтээ бидний амьсгалах агаарыг бохирдуулагч хорт бодисыг түгээгч нь болж буйг тэр бүр хүмүүс мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолд нүүрсэн яндангийн хор уршиг ч үүнд хамааралтай болж хувирав.
NEWS TEAM
Зочин 2020-01-09 203.91.118.254
хулгайч нараасаа илүү ченжүүдээ хянах хэрэгтэй бас хил гаалийг хяналт тавих юм бол энэ асуудал шйидэгдэнэ хулгайчтайгаа биш ченжүүдээ хянах хэрэгтэй хулгайн юмыг мэдсээр байж худалдан борлуулсан өөгшүүлэгсдийг л үгүй хийх хэрэгтэй
Зочин 2020-01-09 66.181.161.17
medeellee sain beltgesen baina shuu
Зочин 2020-01-09 59.153.114.90
Наадуул чинь 600 аваад 2 -3 саяаар зардаг юм бишүү.
prius huluglugch 2020-01-09 192.82.65.167
600а аваад шинэ яндан тавьж өгнө гэнээ дунд хуруу
Зочин 2020-01-09 203.98.76.192
Маш зөв асуудал хөндсөн байна. Урагшаа гаргаж зарж мөнгө олж байгаа боловч хотын бүх машины хорт утаа хаягдаж байна.
Солонго 2020-01-09 66.181.161.58
600 к гаар авья гэж бналээ би лав зарах аа болилоо
зочин 2020-01-09 66.181.186.210
Төрөөс цалин авч байгаа гаалийн мануухайнууд авилгалд өртөлгүй хилээр гарч буй зүйлээ хянаж чадвал энэ наймаа явагдахгүй нь ойлгомжтой ш дээ.
333 2020-01-09 103.14.38.144
замын цагдаа нар хорт утаа ялгаруулж байгаа машиныг торгох ажлаа хийдэггүй. бүс зүүсэнгүй гээд торгодог юм бна лээ.утаагүй түлш гэж хийснээс хойш бүр ч илүү хордоод байх шиг хэцүү байхад утаагүй түлшний барицалдуулагчийг цардуул, гурил, ургамал , сүрэл гэх мэт хоргүй зүйлээр яагаад хийдэггүй юм бэ , гадны хортой эм, гадны хортой зүйлсийг шүтдэгээ хэзээ болих юм болоо
Зочин Б 2020-01-09 203.98.76.9
Хэрэгтэй мэдээлэл байна. Хууль хяналтын байгууллагууд ажлаа хийдэг болмоор юм аа. Хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг улс орон болжээ. Хамгийн уршигтай нь иргэд, мөн хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна. Хатгалгаагаар өчнөөн хүн нас барсан нь машины хорт утаатай холбоотой ч юм бил үү
Зочин 2020-01-09 66.181.167.254
Тэр их янданг урагш нь хилээр гаргахад нь МОНГОЛЫН ЭРХЭМ ХҮНДЭТ ГААЛИЙНХАН нүдээ аниад л нэвтрүүлж байгаа хэрэг үү??? Ажлаа үнэнч шударгаар хийж чадахгүй байгаа гаалийн байцаагч нэртэй ядуу гуйлгачингуудыг яах вэ ээ? Нөгөө БУЯНЫГ ГАРГАХГҮЙ, БУЗРЫГ ОРУУЛАХГҮЙ ч билүү нэг тийм сүртэй уриа тавьчихсан байдаг Гаалийнхан, тэр нь хаана байна???
инженер 2020-01-09 202.55.188.35
Салгаж авсан катлизатор дотрохыг нь өөр машинд тавина гэсэн ойлголт байхгүй. Зүгээр хятадуудын манайхныг чадаж байгаа хорон санаа
Зочин 2020-01-09 202.9.47.22
Маш хэрэгтэй мэдээлэл авлаа.Баярллаа.
Зочин 2020-01-09 66.181.178.92
Хогийн панзчин сэтгэлгээтэй новшнууд вэ. Мөнгө олж л байвал эхийгээ ч худалдаж мэдэх амьтад шүү. Өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ, бусдын амьдарч амьсгалах агаарыг өнөөдрийн хэдхэн төгрөгнөөс арилжиж байна. Хатуу шийтгэл оногдуулх хэрэгтэй.
Зочин 2020-01-09 67.247.8.185
Teneg mongoluud uursduu avaachij uguud baihad ene survaljlagch zuv bolovch tenegduu bichjee
Зочин 2020-01-09 207.6.112.23
Zarj baigaa avch baigaanuudiig bugdiig barij horiod daaj davahiih argagui ih torguuli nogduulbal hen ch dahij iim mulgui um hiihgui
Зочин 2020-01-09 207.6.112.23
Hyatadiig shuten bishregchid iim lum ruu yavj baigaagaa oilgoosoi. Ard tumen ah duu ur huuhduud chin ami zogooh gej ooroo ooroosoo hulgai hiij ehellee. Harina saikhan Mongol oron hyatadiin hold yu ch ugui suirch bna
Bat 2020-01-09 174.231.4.0
Oorsdoo l ugaartaj hort havdar tusan shyydee damchidaa
Зочин 2020-01-09 207.6.112.23
oorsdiigoo ganz bish bugdiig ur huuhduudtei ni horduulna
Зочин 2020-01-09 64.119.26.147
Овоо сайн олон талаас хийсэн нийтлэл байна. GOOD
Zochin 2020-01-09 90.231.121.23
Huuchin avtomashinii importiig haagaad mashin avj chadah ni mashintai avj chadahgvi ni bus.aa unaad yavj bval deer yumsan. Zamiin boglorloo ch shiidchihne
Зочин 2020-01-09 103.10.23.245
Монгол улс хүн ардынхаа эрүүл мэндийг аварч хамгаалья гэвэл хуучин автомашины импортыг хориглох гарцаагүй шаардлага үүсч байгаа юм байна, байгаль орчинд ээлтэй гээд байсан приусүүд бүгд хорт утаа ялгаруулагч болж хувирсан нь тодорхой боллоо, хорт утаа шүүдэг катализатортой хуучин автомашин бараг байхгүй болж байгаа юм байна, ингэж юм мэдэхгүйгээр нь тоглож байгаа Хятадуудын хөх инээд нь хүрч байгаа байх даа.
mgl 2020-01-09 103.212.116.156
22 avto hudaldaanii tovd zarah deed zogsoj bga (1 dor zogsoj bsan) 7,n prius 20,n bugdiih ni yandang solison bsan,
Зочин 2020-01-09 202.126.90.95
Da huree deer irj baigaa prius 20 uud yandangui hundii irj bailee shu
түвшин 2020-01-09 202.9.40.111
ил байгаа гэмт хэрэгээ цагдаа нь нийтэд зарлаад хурдан тэмцээчээ юу хийгээд байдаг юм бол
banzai 2020-01-09 202.9.46.95
Ulaanbaatart nuursen yandantai prius 20uud odo hovor bolson 600k avdag bolson bnle da huree zahiin hoiguurh gazaruud avdag enig shalgaj boliulahgui bol buruu l ym bgmda
иргэн 2020-01-09 192.82.75.41
хилээр гаргахыг нь шууд хориод баригдсан хүний торгуулийг хэдэн саяар тавихгүй бол ирэх жил нил хорт хавдартай болно шүү дээ.
Эргүү малууд гэхээрээ яахаараа ийм байдаг байнаа, мал бол заазлах юмсан
Зочин 2020-01-09 107.77.173.34
Замын Үүдийн хил гаалийнхан гэж цадчихсан бүр доллараар хэхэрдэг,юаниар бөөлждөг гахайнууд…..
Иргэн 2020-01-09 203.217.139.225
Цагдаа, хил гаалийхан дахиад 1 Хятад руу гарч байгаа юманд нарийн хяналт тавих хэрэгтэй болох нь дээ.
Зочин 2020-01-09 59.153.113.160
Энэ чинь харин хэрэгтэй мэдээлэл, сэрэмжлүүлэг бүхий асуудал хөндсөн, бас найруулга хэл зүйн, дүрэмийн хувьд ч тун боломжийн овоохон нийтлэл болсон байна уу, үгүй юү…. Хэн нэгэн дажгүй боловсорсон, мэдлэг чадвар бүхий ажилтантай болж дээ, эднийх…
Зочин 2020-01-09 66.181.191.124
Хятадтай хятадынх нь аргаар тэмцэх хэрэгтэй. Утаа их ялгаруулаад байгаа машиныг оношилгоонд тэнцүүлэхгүй байхад л болох нь. Оношилгоо хийдэг хэдхэн газрыг л чангалаад өг. Үнэн шударгаар хий, чадахгүй бол боль гэсэн шаардлага тавих хэрэгтэй.
асд 2020-01-09 203.169.48.34
харамсалтай нь оношилгоо хийж байгаа хэдэн дурак нь хэдэн төгрөг аваад л дараад өгчихнө л дөө
Zochin 2020-01-09 202.55.184.252
Sain medee baina. Bravo
Зочин 2020-01-09 192.82.66.41
Хятад яндантай машиныг оношлогоонд тэнцдэггүй болгоход жолооч нар өөрсдөө яндангаа зарахаа болино доо.
к 2020-01-09 103.229.120.31
шахмал түлш гэж олон хүний амь золигдож бхад машиний утаагаа яагаад тоодоггүй юмб. ялангуяа хотын зөвшөөрөлтэй нийтийн тээвэр болох автобус бол бараг бүгд аймшигтай муухай утаа хаядаг. арай мөнгөний төлөө улайрсан хэдэн дарга нар нь шүүлтүүрийг нь аваад зарчихсан бдаг юм биш биздэ. утаа хаяж бгаа эсвэл шүүлтүүргүй машиныг хорьчихоод цагдаа иргэд нь жинхнээсээ хянадаг болчиход л болчихмоор санагдах.
Зочин 2020-01-09 66.181.170.73
Гаалийн бүдүүн гахайнууд юугаа шалгадаг юм бүгдий нь шалгаж оруулж бай гахайнууд чихэхээс өөрийг мэдэхгүй авлигачид.
Зочин 2020-01-09 119.40.98.210
Хяналтаа сайжруулаач
Зочин 2020-01-09 202.179.25.89
Эргүү монголчууд мөнгөний төлөө амьсгалах агаараа цэвэршүүлэгчийг худалдаж байна. Хятдууд хөх инээд нь хүрч байгаа даа. Эсрэгээрээ машиндаа худалдан авч тавиулах ёстой
Зочин 2020-01-09 203.91.119.42
Mash sain niitlel bolson baina. Tootsoo sudalgaatai, todorhoi barimt eh survaljtai
Irgen 2020-01-09 202.126.89.211
Sain niitlel baina
Urgent 2020-01-09 202.126.89.211
Unekheer Sain bootleg baina amjilt
иргэн 2020-01-09 103.111.68.3
Маш хэрэгтэй мэдээлэл бичсэн байна. ХИЛ, ГААЛЬ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, Тээврийн хяналтын байгууллагууд ажлаа хийгээчэй!!!
Утаатай тэмцэж байгаа бол автомашины утаа, хятад яндангийн бизнест хориг тавих хэрэгтэй, хотод утаа их хаядаг машинууд их явж байдаг, энэ машинуудаа хориглох хэрэгтэй байна штээ.
Зочин 2020-01-09 43.228.129.131
Тэгээд энийгээ хил гаалиар алга урвуулахтай адил амархан гаргадаг гэж байна. Мэдлэг мэдээлэлгүй бол хүн бол мал адгууснаас ялгаагүй, Монголчууд бид ер нь маллуулж дуусахгүй юм аа, Хятадууд юу хүссэнээ чөлөөтэй хийж байна, манай төр засаг нүдэн балай чихэн дүлий…
BoBka 2020-01-09 43.228.129.108
Үнэхээр сайн сэтгэл шингэсэн нийтлэл болжээ. Амжилт хүсье, нийтлэлийг тань унших дуртай
Б.Т 2020-01-09 202.126.89.177
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлчид ээ баяр хүргэе.одоо төрийн удирдлагуудад хүргэх талаар ажиглаарай,бичээд л орхиж болохгүй сэдэв байна шүү
Сайн нийтлэл, гэхдээ 2020-01-09 202.21.108.247
Сонгууль дөхсөн учраас ийм чанартай мэдээлэл оруулдаг гэм биш зан болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Тархиа бага угаалга, ганц нийтлэл гайгүй гээд энэ сайтын бодлого нэг хүний төлөө л үйлчилдэг гэдгийг мартаж болохгүй.
Зочин 2020-01-09 202.21.108.59
Энэ худалдаа зарыг бүрмөсөн хаагаач!!!!Зарласан этгээдүүдийг олон саяар торгооч!!
эрүүл мэндийн хулгайчдад яаралтай арга хэмжээ ав 2020-01-09 202.131.245.34
Мэдээллийн мөрөөр холбогдох газрууд хяналт шалгалтаа чангатгаж чиг үүрэгтээ оруулж арга хэмжээ авч ажиллах нь их чухал юм бнаа. Оношлогоог шууд тэнцүүлдэг гэдэг бол буруу шүү, хятадуудын гар хөл болсон ченжүүд эх оронч үзэлтэй баймаар юмаа яанадаа энэ нийгмийг. Энд 100 мянгаар өгөхөд урд 5 сая гэж байх юм. Дээр нь хятадын агаар цэвэршинэ хүн ард нь эрүүлжнэ. Яг хэнийг хорлоод бгаам болоо энэ хэдэн ченжүүд нь.
зочин 2020-01-09 182.160.38.248
өндөр үнээр хугацаа дууссан хуучин машин хилээр оруулахыг хориглож иргэдн эрүүл орчинд аюулгүй амьдрах нөхцөлийг хангахад төр н бодлого үгүйлэгдж бгаа. хүний хогийг өөрн нутаг дэвсгэрт өндөр үнээр авахаа болье!!
Зочин 2020-01-09 103.111.68.3
Агаарын бохирдлыг бууруулах талаар үнэнтэй мэдээлэл авч байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг Засгийн газар яаралтай хуралдаад хориг тавих, мөн худалдан авч байгаа хүмүүст 5 саяаас дээш төгрөгний торгуул ноогдуулаад улсын орлого болгоод арга хэмжээ авах агаарын бохирдолтой тэмцэж буй Засгийн Газрын том үзүүлэлт ингэвэл утаа, угаарыг багасгах бөгөөд нөгөө талдаа эх орондоо баялаг бүтээхгүй наймаачидад том цохилт болно. Монгол Улсын иргэн бүр баялаг бүтээгч байя
Зочин 2020-01-09 66.181.168.81
Энэ хулгайч нар 76 улс хөгжүүлэхгүй байна утаагаа арилга гэж хуцаад байж байгаа байхдаа.
Зочин 2020-01-09 103.26.195.62
sanhuugiin zohitsuulah horoo, mongol bank, torin omchiin horoonii said yamandaa 1a ajildaa uldeed busdiigaa ajilaas 1 zereg halsan baina. yamarch ajiltangui horoo bank yugaa hiinee
Зочин 2020-01-09 202.21.108.195
ХИЛ ГААЛЬ, МХ, ЦАГДАА ЗЭРЭГ ТӨРИЙН БАЙГУУЛАГУУДЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ АЖИЛД САНАА ӨГӨХ ДААЦТАЙ САЙН НТЙТЛЭЛ БОЛЖЭЭ.
Зочин 2020-01-09 66.181.164.175
Үнэтэй мэдээлэл байна баярлйлйй
Зөв 2020-01-09 202.179.25.53
Хааяа нэг иймэрхүү мэдээлэл, танин мэдэхүйн зүйл бичиж баймаар юм. Дандаа хэрүүл гэмт хэрэг бичээд унших юм олддоггүй
Bayarlalaa 2020-01-09 64.119.21.122
Bayar hurgeiye. Suuliin 20 gariu Jil iim sain niitlel Mongol hel deer unshsanaa sanahgui bn. Bidend ireedui gereltei baigaag ene niitlelees harj bn. Uchir ni ene niitleliig bichigch bidnii dund bn.
Зочин 2020-01-09 150.129.142.209
amerikt ochood amraad tolgoi tsenegleed yum suraad ireh 2 sariin dotor amerikt bas changa yarigch mikropon zalgaad boon har haraaliin ugs yariad. tegy baigaad galzuu mexikt ak-duulsan shde. mongolchuudaa tonon deremdehee boliochee. olon udaa anhaarulahgui chi medne
Зочин 2020-01-09 150.129.142.209
mongoliin bayan ailudiig ene nepaliin chemiin dain mash ih daramtaly reketelyina. abgai huuhed emegtei duu egch nariig heleh helehgui ugeer yund ingey guutana gey. bid bas hariu uzuuuly chadag humuus shuu.
Зо 2020-01-09 202.9.40.162
Энэ бол маш ноцтой хэрэг байна даа. Ил гаргасан сэтгүүлчид баярлалаа. Мэргэжлийн хяналтаас эхлээд анхаарч арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.
Зочин 2020-01-09 150.129.142.209
mongol uls halhii atman bolsiin bol helehgui dee Ganboldoo Moojigoo . Moron gol, ih moron gol, hamag moron gol, ih bayantsgaan geel humuus uzeltsey baigaad atmana shalgaruulna gargan shde. arhinii muhlagt hutsdag shigee halhiig atgana gebel torpedod hiiee. halaas atman boldogui dee
. 2020-01-09 103.26.193.209
Угаасаа машин үзлэгт ордог биздээ. Утаагаа шалгуулдаг. Гэтэл МАН*ы эргүү авлигачид нь шууд тэнцүүлээд бн. Авлига
Зочин 2020-01-09 202.9.40.162
Төр засаг яг одооноос анхаарч таслан зогсоох хэрэгтэй юм байна даа. Иймэрхүү хувийн өчүүхэн ашиг сонирхлоосоо болж улс орноо хохироож байгаа хүмүүсийг эрүүгийн хуулиар шийтгэх хэрэгтэй. Эзэд нь тодорхой юм байна шүү дээ.
MN 2020-01-09 202.131.243.186
БОЛЖ БАЙНА. ХАНГАЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ АВЛАА.
иргэн 2020-01-09 171.4.44.134
Ойрын хэдэн жил хараагүй сайн нийтлэл байна. Баярлалаа
Зочин 2020-01-09 202.55.191.130
erguu orkuud
Би 2020-01-09 202.131.245.34
Сайн нийтлэл байна. Сэтгүүлч та бүхэн нэг иймэрхүү л бичдэг баймаар даа.
1 2020-01-09 119.40.103.6
Төр засаг утаатай тэмцээд л байдаг. ИЙМД хилээр гаргахыг л хориглоо ч
Иргэн 2020-01-09 202.179.8.4
Манай Монголын гааль гэж нэг хээл хахуульд идэгдсэн газар байнаа. Хилээр гаргахгүй байхад л болоо юм бишүү. Тагнуул, АТГ-ынхан гааль дээр сайн ажиллагаа явуулах хэрэгтэй байна
Зочин 2020-01-09 103.57.94.209
Nuguu nuursee tulie geed baidag orkuudiin hiij baigaa ajil
Зочин 2020-01-09 66.181.161.106
Өө тэгвэл энэ нүүрсэн янданг хилээр гаргахгүй байх тал дээр анхаарлаа хандуулаачээ. Өндөр торгууль ногдуул, орж ирж байгаа машинд цацраг идэвхт бодис шалгадаг шиг тусад шалгалт явуулдаг болох. Улс орон ард иргэдийнхэ рүүл мэндэд анхаарал хандуулах ёстой шүү дээ
Зочин 2020-01-09 202.70.34.70
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГЭЖ ЯДАЖ БАЙХАД ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫГ ХАМГИЙН ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.