Тагнуулын ерөнхий газраас иргэдийн олон нийтийн WIFI, USB хэрэглэхгүй байх, ялангуяа гадаадад зорчих, аялахдаа энэ төрлийн хэрэгсэл хэрэглэхгүй байхыг анхааруулсан. Аялах, томилолтоор гадаадад явахдаа олон нийтийн WIFI, USB хэрэглэснээр хувийн мэдээллээ алдах эрсдэл учирч байгааг албаныхан сануулаад байна. Тиймээс энэ талаар Тагнуулын ерөнхий газрын ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Э.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
–Тагнуулын байгууллагаас олон нийтийн WIFI, USB хэрэглэхдээ анхаарахыг сануулсан. Чухам ямар учраас ийм сэрэмжлүүлэг гарах болов?
-Хакерууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цуглардаг томоохон арга хэмжээнүүдийн нэг болох DEFCON арга хэмжээ 2019 оны наймдугаар сард болж өнгөрсөн. Энэ арга хэмжээний үеэр олны анхаарлыг татсан нэг үйл явдал нь нэмэлт чип суулгаж гар аргаар засварлан утсыг алсын зайнаас Wi-Fi сүлжээгээр дамжуулан удирдах боломж бүхий iPhone загварын гар утасны цэнэглэгч кабелийг танилцуулж, борлуулж байсан явдал юм. Гаднаас нь хараад огтхон ч ялгагдахааргүй энэхүү цэнэглэгч кабелийг саяхнаас гар аргаар хийхээ больж олноор нь үйлдвэрлэх болсон тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ төрлийн эрсдэл шинэ түвшинд гарч ирж байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс уг мэдээг бэлтгэж гаргасан. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь төр эсхүл аль нэг байгууллагын дангаараа шийдэх асуудал биш бөгөөд бүх оролцогч талуудын хамтын ажиллагааг шаарддаг онцлогтой. Тийм ч учраас бид иргэдийн мэдээллийн байдлын тухай мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулдаг.
–Free WIFI-гүй үйлчилгээний газар бараг л байхгүй. Иргэдийн зүгээс ч хамгийн түгээмэл ашигладаг нь Free WIFI шүү дээ. Тэгэхээр цаашид яах ёстой вэ. Эсвэл хувийн мэдээллээ нууцлах боломжуудыг эрэлхийлэх ёстой юу?
-Free Wi-Fi –ийг аль болох ашиглахгүй байх, зайлшгүй ашиглах тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл байгааг тооцоолж санхүүгийн болон бусад хувийн мэдээллээ энэхүү сүлжээгээр дамжуулан ашиглахаас татгалзах. Мөн олон Wi-Fi сүлжээ байгаа тохиолдолд тухайн үйлчилгээний газрын түгээж буй сүлжээ мөн эсэхийг бататган тодруулах байдлаар хувийн мэдээллээ хамгаалах энгийн аргуудыг хэрэглэх боломжтой юм. Ер нь үнэгүй юм цаанаа далд эрсдэл дагуулж байдаг гэхэд хилсдэхгүй байх .
– Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх боломж хамгийн өндөр газрууд нь хаана вэ. Танай байгууллагаас онгоц, галт тэрэгний буудлыг онцолсон байсан?
-Ажил болон гэрийнхээ найдвартай сүлжээг ашигладаг хүмүүсийн хувьд гадаад улсад аялал, томилолтоор явахад өдөр тутмын хэмнэл нь алдагдаж онгоц, галт тэрэгний буудлын free Wi-Fi ашиглах тохиолдол их байдаг. Мөн гадны улсад аялах үедээ энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд гарах хүндрэл нь тухайн хүндээ илүү хүнд тусах магадлалтайг үндэслэн энэ газруудыг онцолсон байгаа. Гэхдээ зөвхөн онгоц, галт тэрэгний буудал ч биш кофе шоп, ресторан гэх мэт үйлчилгээний газрууд ч гэсэн багтана.
–Ер нь хувь хүний болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хамгаалах тал дээр манай хэр зэрэг хамгаалалт сайтай байдаг вэ?
-2018 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан Мэдээллийн аюулгүй байдлын индексээр 175 улсаас Монгол Улс 85-д жагссан байдаг. Энэ үзүүлэлт нь бидэнд хийж хэрэгжүүлэх ажил их байна гэдгийг харуулж байна. “Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн төсөл, “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл дээр холбогдох байгууллагуудтай хамтран эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
I will be dropping #OMGCables over the next few days of defcon.
I will also have 5g bags of DemonSeed, if that’s your thing.
I’ve been very busy with @d3d0c3d & @clevernyyyy.
Details and update here: https://t.co/0vJf68nxMx
— _MG_ (@_MG_) August 9, 2019
I will be dropping #OMGCables over the next few days of defcon.
I will also have 5g bags of DemonSeed, if that’s your thing.
I’ve been very busy with @d3d0c3d & @clevernyyyy.
Details and update here: https://t.co/0vJf68nxMx
— _MG_ (@_MG_) August 9, 2019
https://twitter.com/_MG_/status/117815075159334912
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ