Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шүүгдэгч Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн шүүх хурал өнөөдөр/2020.01.08/ 10.00 цагт эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ. Хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 16-ны 15.00 цаг хүртэл хойшлуулжээ.
А.АНИР