"Эмэгтэй хүн бүр 50 настайдаа Трампын эхнэр шиг үзэсгэлэнтэй байх албагүй" | News.MN

"Эмэгтэй хүн бүр 50 настайдаа Трампын эхнэр шиг үзэсгэлэнтэй байх албагүй"

"Эмэгтэй хүн бүр 50 настайдаа Трампын эхнэр шиг үзэсгэлэнтэй байх албагүй"

"Эмэгтэй хүн бүр 50 настайдаа Трампын эхнэр шиг үзэсгэлэнтэй байх албагүй"

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн охин Ксения экстрим спортоор эмэгтэйчүүд хичээллэх нь нэмэгдэж байгаа талаар RT.com сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр спортын шинэ хөдөлгөөн буюу экстрим нөхцөлд гүйлтийн тэмцээн зохион байгуулдаг "Лига героев" компанийг 2013 онд үүсгэн байгуулсан байна. Өнөөдөр тус компани нь олон улсын түвшинд уралдаан, тэмцээн зохион байгуулах болжээ. Ксения Шойгу компаниа удирдахаас гадна тэмцээнд идэвхтэй оролцдог ажээ. Үүний зэрэгцээ тэрбээр саяхан ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх биеийн тамир, спортын хөгжил хариуцсан зөвлөлд багтсан юм.

RT.com-ийн сэтгүүлч Ксениягаас эмэгтэй хүн 50 насандаа Меланья Трамп шиг үзэсгэлэнтэй байх ёстой юу гэж асуухад тэрбээр "Эмэгтэй хүн 50 насандаа хөгжилтэй, аз жаргалтай, сэтгэл татам л байх ёстой. Харин Меланья Трамп шиг үзэсгэлэнтэй байх ёстой гэдэгтээ хүн бүр санал нийлэхгүй байх" гэсэн хариулт өгчээ.

Үүнээс гадна, тэрбээр Эверестэд авирахыг хүсдэг тухайгаа ярьжээ. Харин экстрим спортын тэмцээнд эцэг нь оролцвол хэр хүлээж авах вэ гэсэн асуултад Ксения Шойгу "Хэзээ ч  эцгийгээ оролцуулахгүй. Оролцох боломж нь байлаа ч тэр орохгүй. Учир нь Сергей Шойгу сүүлийн жилүүдэд хоккейн спортоор хичээллэхдээ анхаарал хандуулж байгаа" гэсэн хариулт өгчээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-08 66.181.188.218

мэдээтэйгээ шууд холбоотой гарчиг өг наад захын мэдлэггүй

Avatar

dalai 2020-01-08 192.82.76.241

zaa yaah we yaahaw

Avatar

Зочин 2020-01-08 122.201.21.160

танай сайт гэж дандаа кремлийн суртал ухуулгын мэдээ дамжуулах юм шойгу гэж хулгайчийн охины тухай мэдээ хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

х 2020-01-08 203.169.49.105

Орос хэл л ойлгодог бололтой.

Avatar

Зочин 2020-01-08 202.9.46.126

монгол орос хоёрын дундаас гарсан э****з охин ийм байдаг байх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж