Иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

Иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. БНХАУ-д бүртгэгдсэн  уушигны хатгаа өвчин дэгдсэн энэ үед Монгол Улсад орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Онцгой комиссын хуралдаанд ийм чухал асуудлыг оруулж ирэхгүй, холбогдох байгууллагууд яагаад ямар ч мэдээлэл өгөхгүй байна вэ? Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас асууж тодрууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчин их гарах болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэв. БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн хатгааны талаарх мэдээлэл манай улсад бүртгэгдээгүй байгаа мөн талаар хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд томуу, томуу төст өвчний үед хэрхэн эмчлэх талаарх зөвлөмж зөвлөгөөг хүргэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг  нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж