Инфографик: Жимс жимсгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

ИНФОГРАФИК

Инфографик: Жимс жимсгэнэ

Жүрж жимсний ач тус

Хоногт хэрэглэх ёстой таван хүнсний бүтээгдэхүүний нэгд жимс жимсгэнэ ордог. Жимс, хүнсний ногоог өдөрт заавал нэг ширхгийг хэрэглэх ёстой. Үүний нэг нь жүрж.

Жүрж буюу Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй. С, А, В витаминаар баялаг, жүржийн модонд (цитрус) ургадаг жимс юм. Цитрус нь 10 м орчим өндөртэй, мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг мод бөгөөд цэцэг нь анхилуун хурц үнэртэй тул зөгий их татагдан цугладаг. Жүрж нь Азиас гаралтай юм. 15-16 зуунд Хятадаас Лисбон руу дамжин, дэлхий даяар тархжээ. Өнөө үед жүржийн тариалалтаар голлох орнууд нь АмерикБразилИспаниИталиМексик зэрэг болно.

Жүрж  илчлэг багатай жимсний тоонд ордог. Жүржийн доторх жимсийг идэхээс гадна хальсыг нь гоо сайхан болон хоол хүнсэнд  хэрэглэж болно. Жүржийг өдөр бүр хэрэглэх нь зүрхний өвчин, хорт хавдар, хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай. Мөн нурууны өвдөлтийг намдаана.

Шинэхэн шүүсийг хоолны дэглэм барьж байх үед уувал нэн тохиромжтой. Халуунтай үед жүржийн шүүс амны цангааг сайн тайлдаг. Үүнээс гадна жүрж өөрийн энэхүү олон амин дэмээрээ халдвар болон бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас дархлаа сэргээх зорилгоор хэрэглэж болно.

Мөн уушгины багтраа болон архаг үрэвслүүдийг эмчлэхэд жүрж маш их нөлөөтэй нь батлагдсан байна. Жүрж нь синефрин хэмээх зүйлийг дотроо агуулдаг бөгөөд энэ нь хавангийн болон салслагийн эсрэг үйлчилгээтэй аж. Тиймээс хэрвээ уушгийг илүү салслагаас ангижруулахыг хүсвэл өглөө нэг аяга жүржийн шинэхэн шүүс уух хэрэгтэй. Хэрвээ хуурай ханиад болон архаг үрэвсэлтэй бол жүржийн хатаасан хальсыг дэвтээж, эсвэл буцалгаж уувал цэр ховхлох, ханиадыг зөөлрүүлэх үйлчилгээтэй юм байна.

Жүрж нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд жүржийн шүүс, эсвэл хальснаас нь гарсан шүүс мөөгөнцөртсөн хөл болон хумсыг эмчилдэг байна. Шүүсийг хөл болон хумсны мөөгөнцөртсөн хэсэгт түрхэж хэрэглэнэ.

Жүржийг үр дүнтэй хэрэглэснээр дархлаа сайжирч, хүч чадал нэмэгдэж, бодисын солилцоо түргэсдэг байна. Хэрвээ таны гэдэс эвгүйрхээд байвал жүржийн шүүс мөн л сайнаар нөлөөлнө. Дотор эвгүй оргих үед жүржийн шинэхэн хальс тус болдог байна.

Жүржийн тос нь жирэмсэн эмэгтэйчүүдийн язралтыг багасгадаг. Үүнээс гадна жүржийн найрлагатай эфирийн тос нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд булчин чангарна.

Жүржийн хуурай хальс нь тайвшруулах үйлчилгээтэй. Харин чихрийн шижин өвчтэй хүмүүс гурван ширхэг жүржийн хуурай хальсыг нэг литр усанд хийж, 10 минут буцалгана. Хөрсний дараа хэрэглэх бөгөөд шүүхгүйгээр хөргөгчинд хадгална. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг бууруулах юм байна.

Жүржийг жимсээр нь идэхээс гадна хальсанд нь олон төрлийн витамин агуулагддаг. Жүржний хальсанд эфирийн тосны агууламж өндөр байдаг. Энэ эфирийн тос нь хүнийг тайвшруулж амраах үйлчилгээтэй байдаг. Эмэгтэйчүүд биений юм ирэх үед уурлаж бухимддаг. Энэ үед жүрж болон хальсыг идэх юм бол тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж