Ираны цөмийн цахилгаан станцын ойролцоо газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн цахилгаан станцын ойролцоо газар хөдлөв

Ираны цөмийн цахилгаан станцын ойролцоо газар хөдлөв

Иранчууд АНУ-ын цэргийн бааз руу довтолж, 176 зорчигч бүхий онгоц Тегеранд осолдсон гэх зэрэг дуулиант мэдээллүүд тасрахгүй байгаа энэ өдөр /2020.01.08/ Ираны Бушерийн Боразжан хотод, цөмийн цахилгаан станцаас 64 км зайнд 4.9 магнитуд газар хөдөлжээ.

АНУ-ын геологичид газар хөдлөлтийн голомт 9.6 км-ийн гүнд буй хэмээн үзэж байна. Өмнө нь хоёр долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 26-нд мөн цөмийн цахилгаан станцаас 48 км газарт 5.1 магнитуд газар хөдөлсөн билээ.
Түүнээс өмнө Иранд арваннэгдүгээр сарын 07-нд газар хөдөлж, таван хүн амь эрсдэн, 300 хүн бэртэж, зуу зуун хүн гэр оронгүй болсон билээ. Мөн эргэн сануулахад, 2003 онд Ираны Бам хотод 6.6 магнитуд газар хөдөлж, 26 мянган хүн, 2017 онд долоон магнитуд газар хөдөлж, 600 хүн нас барж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж