Дүүргийн онцгой комиссын гишүүд 14, 18 дугаар хороодод ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Дүүргийн онцгой комиссын гишүүд 14, 18 дугаар хороодод ажиллав

Дүүргийн онцгой комиссын гишүүд 14, 18 дугаар хороодод ажиллав

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр болон ажил хариуцсан мэргэжилтнүүд хөрсний ус дээшилж, мөс тогтож, халиа, дошин үүсээд байгаа 14, 18 дугаар хороодод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Дүүргийн 14 хорооны үерийн хамгаалалт, далангийн дагуу үүссэн халиа, тогтсон мөсийг Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг даргын ажлын албанаас аж, ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран зөөх, цэвэрлэх, айл өрхийн хашаа руу орохоос сэргийлэн хамгаалах далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч ус ихээр ундарч байгаа тул тухайн хэсэгт дахин шаардлагатай арга хэмжээг авахаар байна.

Мөн 18 дугаар хороо Бэлхийн 44, 48 гудамжинд айлын хашаанаас булгийн ус задарч, мөс ихээр тогтсон байдалтай байна.

Иймд ажлын хэсгийнхэн газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж