Захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн боллоо | News.MN

Захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн боллоо

Захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн боллоо

ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлуудын өргөтгөсөн  зөвлөгөөн өнөөдөр  боллоо.

Зөвлөгөөний үеэр хүрээлэнгийн захирлууд 2020-2021 онд хийж гүйцэтгэх  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөө, урсгал  засвар, хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн ажлын явц байдлын талаар танилцуулга хийсэн юм.

Ингэхдээ дийлэнх нь хүрээлэнгийн барилгын насжилттай холбоотой урсгал завсар хийх, өргөтгөл барих, шаардлагатай тоног төхөөрөмж авахад хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй  байгааг хэлж байлаа.

Зарим хүрээлэнгүүдийн хувьд нийслэл хоттой хамтран ажиллах боломж бүрдэж, энэ хүрээнд хийх боломжтой ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал Физик, технологийн хүрээлэн өнгөрсөн жил хаягдал шилээр барилгын дулаалгын материал буюу шилэн хөөс хийж, загварын байшин барьсан. Өнөө өвөл тус байшингийн дулаан алдагдлыг хэмжих туршилт явуулж, дулаан алдагдалгүй болохыг нотолжээ. “Нийслэл хотын захиргаанаас Улаанбаатар хотын хуучин орон сууц дулаалахад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ тооцоолсон мөнгөнөөсөө 7 тэрбумаар нь шилэн хөөс үйлдвэрлэх үйлдвэр байгуулчих юм бол хуучин орон сууцнуудыг бараг үнэгүй дулаалах боломжтой” гэдгийг ФТХ-ийн захирал П.Алтанцог хэллээ.

Мөн Бoтаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох ”2020 онд Ботаникийн цэцэрлэгийн ашиглаагүй талбайд гоёл, чимэглэлийн мод сөөг тарьж ургуулна. Энэхүү мод сөөгийг Нийслэлтэй гэрээ хийж худалдан борлуулах талаар ярилцаж тохиролцоод байна” гэв.

Төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Урсгал  засвар хөрөнгө оруулалт болон шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах асуудлыг шат  дараатай шийдвэрлэх боломжтой. Ирэх жил Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100 жилийн ой  тохионо. Тиймээс 2020 он бол шийдвэрлэх жил учраас судалгааны ажлын үр дүнг нэн тэргүүнд сайжруулах, Инновацийн бүтээгдэхүүний үйлчилгээг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах, гадаадтай хамтарсан төсөл хөтөлбөрөө нэмэгдүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ чадавхижуулж ажиллах”-ыг захирлуудад үүрэг болголоо.

ШУА-иас 2019 онд  үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн хоёр захирлыг  шалгаруулсныг тус зөвлөгөөний үеэр  урамшууллаа. Энэ нь уламжлалт ажил бөгөөд 2019 оны шилдэг захирлаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарсан байна.

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2020-01-08 93.26.122.49

өрөө тасалгаатай болгох хувилбарыг боловсруулах , Монгол гэр тооноороо дулаанаа алдаж байгаач хэзээч өрхөө давхарладаггүй , мөн рамаа давхар шилтэй болгодоггүйд байдаг билээ. Захын хороололд хэзээч дулааны шугам сүлжээг хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй учраас цэвэр усны холболтыг хүргэж , айл бүр цахилгаан боллер,оор халуун усаа , бохироо зөөврөөр зайлуулдаг байх зэрэг асуудлыг нэгтгэн шинэ зууны монгол гэрийн цогцолбор шийдлийг боловсруулах асуудалд ШУ-ны үйл ажилгааг чиглүүлэх

Avatar

И.Норовжав 2020-01-08 93.26.122.49

Утаагүй түлшний барьцалдуулагчийг дотоодын түүхий эдийг ашиглах замаар хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврийн оновчтой зохион байгуулалтын схемийг боловсруулах, ялангуяа тулгуурт өндөр соронзон гулдмай замаар явдаг цахилгаан тэргийг ашиглах , хотын замын түгжирилийг багасгах , Хотын захын хороололын айл өрхүүдийг цахилгаан халаалалтын ситемд шилжүүлэх оновчтой схем , хот суурин газрын гэр хороололын гэрийг суурийг хонгилын давхартай болгон доороо гал тогоо, бие засах

Avatar

И.Норовжав 2020-01-08 93.26.122.49

Эрдэмтэд Улс ороныхоо тулгамдсан олон асуудалд гол анхааралаа чиглүүлэн ажиллах хрэгтэй байна Тухайлбал : Малын өндөр өгөөжтэй сүргийн үржлийн болон эрүүлжүүлэх асуудал, Малын шүлхийн бакциныг яаралтай дотооддоо үйлдвэрлэх% газар тариаланд өөрийн улсын өмөрц цаг уурт зохицсон үрээр хангах , цаг уурын эрэс тэс нөхцөлд зохицсонавто замын хучилтын технологийг боловсруулах , одоо ашиглахгүй байгаа малын сүүний их нөөцийг ашиглан бяслаг мэтийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх г.м.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж