Япон улс Карлос Гоны эхнэрийг баривчлах тушаал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Япон улс Карлос Гоны эхнэрийг баривчлах тушаал гаргажээ

Япон улс Карлос Гоны эхнэрийг баривчлах тушаал гаргажээ

Япон улсаас оргон зугтсан “Nissan Motor” компанийн захирал асан Карлос Гоны эхнэр Кароле Гоныг баривчлах тушаалыг Токио хотын прокуророос гаргажээ.

Кароле Гоныг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан байна. Тэрбээр одоо батлан даалтад байх хугацаандаа хууль бусаар оргон зугтсан нөхөртэйгөө хамт Ливан улсад байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Карлос Гон нь компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, хөрөнгө орлогоо хуурамчаар мэдүүлсэн гэж буруутгагдан 2018 оны арваннэгдүгээр сард баривчлагдан хоригдож байгаад 2019 оны дөрөвдүгээр сард батлан даалтад гаран гэрийн хорионд байсан юм.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж