Пуэрто Рикод аялах гол шалтгаануудын нэг болсон байгалийн гайхамшигт бүтээл Пунта Вентана(цонх цэг) газар хөдлөлтөд өртөн нэгдүгээр сарын 06-нд нурсныг Гуаянилла хотын дарга Нелсон Торрес Ёрдан баталжээ.
Пунта Вентана бол хотын өмнөд эрэгт байдаг, цаад талын тэнгэр нэвт харагдах аварга том нүхтэй үзэсгэлэнт хад билээ. Гэвч нэгдүгээр сарын 06-нд 5.8 магнетудын газар хөдлөлт болж, хадны нүхний дээд хэсэг нурж, алдартай төрхөө алджээ.

Мөн тус хотод байрладаг 1841 онд баригдсан сүм нурсан гэнэ. Энэхүү цуврал газар хөдлөлт арванхоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногт хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байгаа гэнэ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ