2019 онд цахим орчныг байлдан дагуулсан нэгэн бол "The Mandalorian" кинон дээр гардаг дэлдэн ногоон бяцхан Йода. Гэвч бид түүнийг андуурсан бололтой. Бяцхан Йода үнэндээ бяцхан Йода биш бололтой. Киног найруулагч Жон Фаврогийн хэлснээр тэрхүү бяцхан ногоон дүр бидний сайн таних хөгшин Йода мастер биш. Учир нь, тэдний цаг хугацаа огт таарахгүй гэнэ.
"Энэхүү цуврал цаг хугацааны хувьд "Return of the Jedi" киноны дараа болж буй үйл явдал. Үнэнч шүтэн бишрэгчид бол Йода мастер нас бараагүй, зүгээр л алга болсныг санаж байгаа байх. Йода сүнслэг хүч хэлбэрээр оршин байгаа" хэмээн Алтан бөмбөрцөг наадмын үеэр Жон Фавро ярьжээ.
Гэхдээ кинон дээрээ нэргүй, ердөө л хүүхэд гэж дуудагддаг энэхүү дүр жинхэнэ Йодатай ямар нэг хамааралтай эсэхийг найруулагч нууцалсан хэвээр байгаа билээ. Магадгүй бид энэ асуултын хариуг киноны 2020 оны намар гарах хоёрдугаар улирлаас мэдэх байх.
Эх сурвалж: cnn.com