Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина | News.MN

Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина

Угаар мэдрэгчийн стандартыг батлаагүй л байна

Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина

Нийслэлийн гэр хорооллын өрхөд нэгдүгээр сарын 10-наас эхлэн угаар мэдрэгч суурилуулна гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Харин Стандарт, хэмжилзүйн газраас тус угаар мэдрэгчийн стандартыг батлаагүй байгаа талаар өнөөдөр /2020.01.08/ мэдээлэл хийлээ.

Стандарт хэмжилзүйн газрын Хэмжилзүйн газрын дарга Д.Дамбасүрэн мэдээллийн эхэнд угаар мэдрэгчийн стандарт боловсруулаагүйгээс цаг хугацаа алдаж байна хэмээх мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор мэдээлэл хийж байгаа гэдгийг онцолсон юм. Мөн шинээр орж ирж буй угаар мэдрэгчийг туршиж, шалгалт тохируулга, баталгаажилтыг хийнэ гэсэн юм. Ингэхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгаа зэргийг хэмжих юм байна.

Тэрбээр “Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянах юм. Энэ нь анх удаагаа манай улсад орж ирж байгаа учир тодорхой туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулна. Төхөөрөмж нь ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулахад тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болгоно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг баталбал цаашид хүндрэл, асуудал үүсэхгүй" гэлээ.

Нийслэлийн гэр хороололд суурилуулах гэж буй угаар мэдрэгч нь евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэдгийг Стандарт хэмжилзүйн газарт ирүүлсэн орчуулгын материалаас дүгнэж байгаа аж. Тиймээс евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэж үзээд хэрэглэхэд ямар нэгэн ноцтой аюул учрахгүй гэж найдаж байгаа юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-08 64.119.19.81

Бүх юманд найдаж байна өө, одоо стандарт байхгүй, туршаагүй утаа мэдрэгчтэй болсон юм чинь орчуулганд найдаж байгаа юм байна. Орчуулганд найдлага муу бол орчуулагч өвөр хүн л найдвартай байх. За бүр болохгүй бол амиа бодоорой гээд иргэддээ л найдаж, бурханд залбирна даа.

Avatar

zochin 2020-01-08 202.126.89.12

naadah chin ugaasaa hereggui bsan yumaa urid ni bolood l bsan boloh l heregtei nuursee saijruul standart morduul guitsee eldeb hog hereggui

Avatar

зочин 2020-01-08 192.82.69.147

Тэгээд бас евро стандартын гэсэн орчуулгатай байгаа юм чин асуудалгүй байхаа гэнэ үү. Энэ улсад ажил хийдэг хүн бна уу.

Avatar

зочин 2020-01-08 192.82.69.147

Аль 10 сараас хойш яригдаж байгаа асуудлыг одоо л стандартыг нь ярьж эхэлж байгаа гэсэн үг үү. Арай л дэндүү уяалдаа холбоогүй ажиллаж байна уу.

Avatar

Зочин 2020-01-08 192.82.69.147

Аль 10 сараас хойш яригдаж байгаа асуудлыг Одоо л стандартыг нь ярьж эхэлж байгаа гэсэн үг үү. Арай л бна уу үгүй юу

Avatar

иргэн 2020-01-08 202.131.227.82

бөөнөөр нь захиалж авчрахаасаа өмнө хэдэн ширхэг утаа мэдрэгч авч байгаад туршилт хийдэггүй байсан байх даа. туршилтаар тэнцэхгүй бол яах бол? мөнгө өөрийнх нь кармаанаас гарахгүй болохоор асуудалд ингэж хандаж байна даа

Avatar

Иргэн 2020-01-08 202.126.89.205

Б.Билггүн гэж мэргэжлийн бус Ө.Энхтүвшингийн цүнхийг баригч энэ газрыг ёстой самарч байна лээ.Дандаа өөрсдийн садан төрлийн нөхдүүдээр дүзргэжээ.Хүрэлсүхээ цавчих хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-01-08 103.111.68.3

ӨӨРСДӨӨ АЖИЛАА ХИЙДЭГГҮЙ ТЭГЭЭД БАС ДУНДААС НЬ ЦАВЧИХААР СААТУУЛАВ УУ? ЗҮГЭЭР Л ТАРААГААД АШИГЛА, БАС ХЭДЭН ХҮНИЙ АМИАР ТОГЛОХ НЬ ДУТАА ЮУ? НЭЭГ ИХ МЭДЭМХИЙРЭГЧ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж