Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина

Угаар мэдрэгчийн стандартыг батлаагүй л байна

Угаар мэдрэгчийн стандартыг нь батлаагүй ч туршина

Нийслэлийн гэр хорооллын өрхөд нэгдүгээр сарын 10-наас эхлэн угаар мэдрэгч суурилуулна гэдгийг албаныхан мэдэгдээд буй. Харин Стандарт, хэмжилзүйн газраас тус угаар мэдрэгчийн стандартыг батлаагүй байгаа талаар өнөөдөр /2020.01.08/ мэдээлэл хийлээ.

Стандарт хэмжилзүйн газрын Хэмжилзүйн газрын дарга Д.Дамбасүрэн мэдээллийн эхэнд угаар мэдрэгчийн стандарт боловсруулаагүйгээс цаг хугацаа алдаж байна хэмээх мэдээлэл тархаж байгааг залруулах зорилгоор мэдээлэл хийж байгаа гэдгийг онцолсон юм. Мөн шинээр орж ирж буй угаар мэдрэгчийг туршиж, шалгалт тохируулга, баталгаажилтыг хийнэ гэсэн юм. Ингэхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгаа зэргийг хэмжих юм байна.

Тэрбээр “Гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянах юм. Энэ нь анх удаагаа манай улсад орж ирж байгаа учир тодорхой туршилтуудыг хийхээр ажлын хэсэг байгуулна. Төхөөрөмж нь ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулахад тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болгоно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг баталбал цаашид хүндрэл, асуудал үүсэхгүй" гэлээ.

Нийслэлийн гэр хороололд суурилуулах гэж буй угаар мэдрэгч нь евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэдгийг Стандарт хэмжилзүйн газарт ирүүлсэн орчуулгын материалаас дүгнэж байгаа аж. Тиймээс евро стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэж үзээд хэрэглэхэд ямар нэгэн ноцтой аюул учрахгүй гэж найдаж байгаа юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж