"The Hu" хамтлаг нэгдүгээр сарын 13-нд Европыг зорино | News.MN

"The Hu" хамтлаг нэгдүгээр сарын 13-нд Европыг зорино

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

"The Hu" хамтлаг нэгдүгээр сарын 13-нд Европыг зорино

"The Hu" хамтлаг нэгдүгээр сарын 13-нд Европыг зорино

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг нэгдүгээр сарын 13-нд Европыг зорих нь ээ. Хамтлагийн залуус Хойд Америк дахь аялан тоглолтоо бүтэн дөрвөн сарын турш үргэлжлүүлж, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирээд байсан билээ.

Тэд 2020 онд Европыг дахин байлдан дагуулж, Франц, Норвеги, Ирланд, Австри, Шинэ Зеланд, Австрали улсаас гадна Азийн Япон, Малайз зэрэг орнуудад аялан тоглолтоо хийхээр шинэ оны төлөвлөгөөндөө багтаажээ. Мөн дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоор болсноо дуулгаад буй.

"The Hu" хамтлагийн 2020 оны аялан тоглолтын талаар хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогоос тодруулахад “Хамтлагийн залуус маань нэгдүгээр сарын 13-нд Европыг зорих гэж байна. Энэ оны аялан тоглолтын хуваарь гарч, тоглолтын тасалбар эрэлттэй байна. Аялан тоглолт хийх орнуудын дунд Австрали улс багтаж байгаа. Гал түймэртэй холбоотойгоор тоглолтын төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт орж, цуцлагдаагүй” гэдгийг хэлсэн юм.

Монголын “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж,  хоёр, гурван ч дуу шинээр бичүүлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.133

Яахаараа эх орондоо тоглолт хийдэггүй хамтлаг вэ

Avatar

Зочин 2020-01-08 77.189.50.192

Ноднин явсан газрвараа энэ жилд нахин явж дуулчихсан дуунуулаа дазин дахин нуршаад хун амьтан залхаагаад унээ алдаад явах ямар шаардлагтай байдынбэ?

Avatar

Хххэ 2020-01-08 202.55.188.88

Пилэт нь үжээ дууссан чи олон юм бичээд яах вэ дээ ххххэ

Avatar

Зочин 2020-01-08 1.223.35.59

urij togluulaad baiaamuu oorsdoo togloj baigaa muu ali n ch bailaa gesen duuren uzegchtei baina gedeg sain hereg

Avatar

ankudinova 2020-01-08 1.223.35.59

emegtei urtiin duugaar jaahan chimbel bas l surtei sonsogdon

Avatar

Зочин 2020-01-08 202.9.46.126

боддог л бодол

Avatar

MN 2020-01-08 202.131.243.186

ГОЁ САНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж