Австралийн түймрийг өсвөр насныхан тавьжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Австралийн түймрийг өсвөр насныхан тавьжээ

Австралийн түймрийг өсвөр насныхан тавьжээ

Австралийн эрх баригчид сүүлийн үед дэлхийн хэмжээний асуудал болоод байгаа ой хээрийн түймэртэй холбоотой 205 хэрэгт 183 хүнийг буруутган, баривчилсан байна. Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Квийнслэнд, Шинэ Өмнөд Вэйлс, Викториа, Австралийн өмнөд хэсгийн нутгууд, Тасманиас баривчилсан аж.

Цагдаа нарын мэдээлснээр Квийнслэндэд гарсан 103 түймрийг 98 хүн санаатай тавьснаас 67 нь өсвөр насны хүүхэд байсан гэнэ.
Харин Шинэ Өмнөд Вэйлсд гал тавьсан хэргээр 24 хүнийг баривчилж, галын хоригийг сахиагүй хэмээн 53 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Мөн 47 хүн шүдэнз болон тамхины ишээ унтраалгүй хаясан хэмээн буруутгагдаж байгаа ажээ.
Австралийн хуульд түймэр тавьсан гэмт хэрэгтэнд 21 жил, бусдын болон нийтийн өмчийг сүйтгэсэн гэж хүндрүүлэх нөхцөлтэй бол 25 хүртэлх жил хорих ял оноодог байна. Харин галын хориотой үед гал түлсэн хүн нэг жил хүртэл хорих ял эдлэх эсвэл 5500 долларын торгууль төлдөг бол галын эрсдэлтэй газраас 15 метрийн дотор тамхи татсан хүнийг мөн 5500 доллараар торгодог ажээ.
Эх сурвалж: unilad.co.uk
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж