Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Монголбанкны ерөнхийлөгч асуудал боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулга хийсэн юм билээ. ҮАБЗ шийдвэр гаргаад Засгийн газар үүний дагуу хуулийн төсөл боловсруулсан. Ингээд хувь хүний авсан зээл, голдуу хувийн банкуудаас авсан зээлийг Монголбанк тодорхой шийдэл гаргаж шийднэ гэсэн танилцуулга Засгийн газрын хуралдаан дээр хийсэн. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгож байгаа. Би Сангийн сайдын хувьд байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр нь гарчихлаа. Засгийн газар шийдвэрээ мөн гаргачихлаа. Засгийн газрын бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг" гэсэн юм.
Холбоотой мэдээ