НЭМЭЛТ:
Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко твиттерт онгоцны осолд амь үрэгдсэн хүмүүсийн иргэншлийн талаар жиргэжээ. Тодруулбал онгоцонд Ираны 82 иргэн, Канадын 63, Украины 2+9 /онгоцны баг/, Шведийн 10, Афганистаны 4, Германы 3, Их Британийн 3 иргэн тус тус амиа алдсан тухай жиргэсэн байна. Тэрбээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, Украины Засгийн газар мөрдлөгийг үргэлжлүүлж байгааг дуулгав.
Наразі нам відома наступна інформація щодо країн походження загиблих в катастрофі #PS752:
Іран – 82;
Канада – 63;
Україна – 2 + 9(екіпаж);
Швеція – 10;
Афганістан – 4;
ФРН – 3;
Велика Британія – 3.
Висловлюємо наші співчуття. Українська влада продовжує розслідування.— Vadym Prystaiko (@VPrystaiko) January 8, 2020
Иранд осолдсон Украины “Boeing 737” онгоцонд нийт 167 зорчигч, нислэгийн багийн есөн гишүүн байсан бөгөөд ослоос нэг ч хүн амь үлдээгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Иран руу өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцахаар болсон байна.
Ираны олон улсын онгоцны буудлын албан ёсны төлөөлөгчийн мэдээлж буйгаар, Boeing онгоцны хөдөлгүүр шатсан нь осолд нөлөөлсөн гэсэн мэдээллийг өгчээ.
Ираны нийслэл Тегеранаас хөөрсөн Украины “Boeing 737” онгоц нэг цаг орчмын дараа осолджээ. Онгоцонд 180 хүн байсан бөгөөд техникийн асуудлаас болж осолдсон гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Нислэгийн радараас харахад Украины олон улсын агаарын тээврийн “PS752” нислэг “Имам Хомейни” нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт хөөрснөөс хойш нэг цагийн дараа радараас алга болсон аж. Одоогоор мөрдөн шалгах багийнхан ослын газар дээр очсон байгаа ба ганц ч хүн амьд үлдээгүй ажээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ