“Сүү Пойнт” хөтөлбөрийн iPhone 11 утасны азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

“Сүү Пойнт” хөтөлбөрийн iPhone 11 утасны азтан тодорлоо

“Сүү Пойнт” хөтөлбөрийн iPhone 11 утасны азтан тодорлоо

“Сүү Пойнт” хөтөлбөрийн хоёр дахь тохирлын азтанууд тодорлоо. Сүү ХК хэрэглэгч нартаа зориулан “Сүү Пойнт” хөтөлбөрийг зохион байгуулж буй бөгөөд 2020 оны 1-р сарын 3-ны өдөр MNC телевизийн шууд эфирээр хоёр дахь тохирлоо явуулж, азтануудаа тодруулан, шагналыг компанийнхаа байранд өнөөдөр гардуулан өглөө.

Тус тохирлоор:

  • 500,000 төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүний эрхийн бичгийн азтангаар хэрэглэгч Э.Шүрэнгоо,
  • 1,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний азтангаар хэрэглэгч Д.Далайжаргал,
  • Air Eco брэндийн агаар цэвэршүүлэгчийн азтангаар хэрэглэгч Н.Доржнамжил,
  • Супер шагнал болох iPhone 11 ухаалаг утасны азтанаар хэрэглэгч Н.Дэлгэрмаа нар тус тус шалгарлаа.

Хэрэглэгчид та бүхэн “Сүү пойнт” хөтөлбөрт оролцож, азтан болохын тулд Сүү ХК-ийн үйлдвэрлэн гаргадаг Милк сүүн дээрх дахин давтагдашгүй QR кодыг ecode.mn аппликейшн болон www.ecode.mn вэб хуудсаар дамжуулан уншуулж оролцох боломжтой. Нэг ширхэг сүүний код уншуулснаар 25 пойнт оноо цуглуулах бөгөөд нийт 50 пойнт оноо цуглуулснаар нэг ширхэг сугалааны эрхтэй болно.

Тухайн хөтөлбөр  2019 оны 12 сарын 5-наас 2020 оны 03 сарыг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 32 супер азтанг тодруулах юм. Дараагийн азтангууд 2020 оны 01 сарын 16-ны Пүрэв гарагт тодорно.

“Сүү пойнт” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж