Сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд товложээ | News.MN

Сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд товложээ

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд товложээ

Сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд товложээ

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж заасан байдаг юм. УИХ дээрх саналыг хүлээн авч, баталсан нөхцөлд УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно. Гэхдээ санал авах энэ өдөр нь ажлын өдөр таарч байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгон, сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах шаардлага үүснэ.

УИХ  намрын чуулганаа өндөрлүүлэхээс урьтаж, сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг шинэчлэн батлах шаардлага үүсээд байгаа. Хуульд зааснаар эл асуудлыг хоёрдугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой.

Тойрог, мандатыг батлахдаа МАН нийслэлийнхийг хумьж, орон нутгийг нэмэх бодлого барьж буй. Энэ асуудалд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Улаанбаатар хот 28 мандаттай. Нийслэлийн мандатаас дөрвийг нь хасаж, нэг мандаттай Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймаг руу шилжүүлж хоёр болгох. Налайх, Багануур дүүргийг нэг тойрог болгох тухай ярилцсан. "Одоогоор энэ асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна. Сонгуулийн ерөнхий хорооны судалгаанд үндэслэж, УИХ шийдвэрээ гаргана. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгоно" гэдэг тайлбар хийгээд байна.

2020 оны УИХ-ын сонгуульд 1.9 сая орчим иргэн саналаа өгөх урьдчилсан тооцоо бий. Мөн энэ сонгуулийн онцлог нь гадаад улсад амьдарч байгаа Монгол иргэд саналаа өгөх боломжгүйгээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-01-08 202.179.31.107

МАНыхан Монголчуудыг тэр тусмаа хөдөөнийхөн хууртах нь амархан, мэдээллээс хол гэж бодож байх шиг байна Өнөөдөр тийм биш болсон гэдгийг хөдөөнийхөн минь харуулаад өгдөг юм шүү МАНд дахин санал өгвөл монголчууд бид газар нутагтайгаа хужаад боол болох байх шүү

Avatar

Amarch hanadaggui yum uu 2020-01-08 202.21.116.14

Amraltiin udruu l hiigeerei dee. amarch hanadaggui yum uu

Avatar

rr 2020-01-08 202.21.99.142

камертоны төрсөн өдрөөр тааруулдаг нь яажийгаан та нар 🙂

Avatar

Зочин 2020-01-08 192.82.64.168

төрын шагнал өгөх гэж байгаа юм

Avatar

сонгогч 2020-01-08 202.72.245.123

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж заасан байдаг юм. УИХ дээрх саналыг хүлээн авч, баталсан нөхцөлд УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно. 24 ням биш лхагва гараг байх юм. Энэ өдөр бас бүх нийтээр амрах уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж