Ливерпүүл клубын довтлогч С.Мане Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин болов | News.MN

Ливерпүүл клубын довтлогч С.Мане Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин болов

Ливерпүүл клубын довтлогч С.Мане Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин болов

Ливерпүүл клубын довтлогч С.Мане Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин болов

Египетийн Хургада хотын “Albatros Citadel Resort” амралтын газар Африк тивийн 2019 оны шилдгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2020.01.07/ явагдсан байна. Африк тивийн 2019 ОНЫ шилдэг хөлбөмбөгчин шагналыг Сенегал улсын шигшээ баг болон Английн Ливерпүүл клубын довтлогч С.Мане хүртжээ. Тэрбээр клубын хамтрагч Египетр тоглогч М.Салах болон Манчестер Сити клубын Алжир тоглогч Р.Махрез нартай өрсөлдөн, 477 санал авч шилдэг болжээ.

Сенегал довтлогч С.Мане өнгөрсөн улирал Ливерпүүл клубын хамтаар аваргуудын лигт түрүүлж, улирлын турш бүх тоглолтын турш 30 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байна. Шагнал хүртсэн С.Мане “Би энэ шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Хөлбөмбөг бол миний ажил, би хөлбөмбөгт хайртай. Би Ливерпүүл клуб, шигшээ багтаа болон гэр бүлийнхэндээ баярлалаа” хэмээн ярьжээ.

Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг Английн Ливерпүүл клубээс дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ба өмнө нь 2002-2005 онд Ливерпүүл клубт тоглож байсан Сенегал довтлогч Эль-Хаж  Диуф, 2002 онд хүртсэн бол Египет довтлогч М.Салах 2017, 2018 онд тус шагналыг хүртэж байсан.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж