Дубай, Израйльд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

Дубай, Израйльд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Дубай, Израйльд цохилт өгөхөөр сүрдүүлэв

НЭМЭЛТ: 

Ираны тусгай хүчний генерал Касем Сулейманиг өнгөрсөн Баасан гаригт хөнөөсний хариуд өнөө өглөө Ирак дахь АНУ-ын агаарын хоёр баазад цохилт өглөө. АНУ-ын Пентагоноос мэдээлснээр Эрбил болон Айн аль-Асад дахь баазууд 20 гаруй пуужингийн дайралтад өртжээ. “Энэхүү пуужингийн дайралт нь Ираны талаас ирсэн нь ойлгомжтой. Одоогоор америк цэргүүд амь үрэгдэж, гэмтсэн мэдээлэл байхгүй ч Айн аль-Асад баазад Иракийн цэргүүд амь үргэдсэн мэдээлэл бидэнд ирсэн. Одоогоор бид хохирлыг тогтоохоор ажиллаж байна” хэмээн Батлан хамгаалахын сайд Марк Эстер мэдэгджээ. Пуужингийн дайралтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Батлан хамгаалахын сайд Марк Эстер болон төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарыг Цагаан ордонд дуудан яаралтай хуралджээ.

Холбоотой мэдээ

Дэлхийн дайн –III эхлэв үү?

Дэлхийн дайн –III эхлэв үү?

Одоогоор АНУ-ын холбооны агаарын тээврийн удирдах газраас тус улсын авиа компаниудыг Ирак, Иран, Оманы булан дээгүүр болон Саудын Араб, Ираны хооронд далайн дээгүүр нислэг үйлдэхийг хориглохоор болжээ. Мөн Ази, Африк, Европ дахь АНУ-ын элчин сайд, консулын газраас Нэгдсэн улсын иргэдэд сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргасан байна. Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгсний хариуд Вашингтоноос ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Гэхдээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлбэл Дубай, Израйльд цохилт өгөхөө Ираны албаныхан мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын нисэх хүчнээс даваа гаригт 52 байлдааны онгоцоор Иранд цохилт өгөхөөр сүрдүүлж байв.

Иракийн баруун хэсэгт байрлах Айн аль-Ассад баазад өнгөрсөн 2018 оны Зул сарын баярын үеэр АНУ-ын Дональд Трамп эхнэрийнхээ хамт айлчилж байсан. Айн аль-Асад агаарын бааз нь анх 2003 онд АНУ-ын хүчнээс Иракийн дарангуйлагч Саддам Хуссейныг унагаах дайралтын үед ашиглагдаж байжээ. Үүний дараа Ирак болон Сирийн газар нутгийн ихэнх хэсгийг эзэлсэн “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг тэмцэх зорилгоор АНУ-ын цэргүүд байршиж байв. Тус баазад ойролцоогоор АНУ болон холбоотны 1500 орчим цэрэг байршдаг аж. Эдгээрийн 70 нь Норвегийн цэргүүд бөгөөд тэд ямар нэгэн хохирол амсаагүй хэмээн тус улсын Батлан хамгаалах хүчнээс мэдэгджээ.

Ираны пуужингийн хөтөлбөрийг хариуцдаг Исламын хувьсгалын хамгаалагч хүчнээс гал нээснээ хүлээн зөвшөөрсөн аж. Пуужингийн дайралтын ажиллагааг Касем Сулейманиг нутаглуулснаас хэдхэн цагийн дараа эхлүүлсэн аж. Касем Сулейманиг оршуулах ёслолын үеэр шахцалдааны улмаас 56 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ. Ираны телевизэд мэдээлснээр АНУ-ын цэргийн баазууд руу харвасан пуужин нь 300 км хол зайд тусах чадалтай “Фаттех-110” нэртэй баллистик пуужин аж. Түүнчлэн Ираны нисэх хүчнээс олон төрлийн байлдааны нисэх онгоцоор эргүүл хийж эхэлсэн байна.

Эх сурвалж: Dailymail.co.uk


ИРАН ХАРИУ ЦОХИЛТООР АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗУУДЫГ БӨМБӨГДӨВ

АНУ-ын цэргүүдийн байрлаж буй Ирак дахь хоёр агаарын баазад баллистик пуужингаар цохилт өгч эхэллээ. Пентагоноос мэдээлснээр хоёр дараалсан цохилтоор 20 гаруй пуужингаар харвасан ба Ирак дахь Ирбил болон Аль-Асад дахь баазууд өртжээ. Энэ нь Ираны тусгай хүчний генерал Касем Сулейманиг өнгөрсөн Баасан гаригт хөнөөсний хариу цохилт гэж Тегераны төв телевиз мэдээлжээ.

Одоогийн байдлаар хохирлын мэдээлэл гараагүй байна. АНУ-ын 5000 орчим цэрэг Иракт байрладаг.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж