Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ | News.MN

Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ

Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ

Анхаар, автобусанд суурилуулсан камераар зөрчил илрүүлж эхэллээ

Нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд журам зөрчин, хөдөлгөөнд оролцдогоос нийтийн тээвэр саадгүй зорчих боломжгүй болж, түгжрэлд цаг алдаж байгааг хязгаарлах зорилгоор нэгдүгээр сарын 7-ноос эхлэн автобусанд суурилуулсан камерын бичлэгээр энэ төрлийн зөрчил илрүүлж, хариуцлага тооцдог болоод байна. Зөрчилд автобусны буудалд автомашинаа тавьдаг, таксинд явж байна гээд буудалд олон минутаар зогсдог жолооч нар ч орж, торгуулах болж буй юм. Энэ асуудлыг бид сурвалжиллаа.

Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Өмнө нь үйлчилгээнд явж буй автобусны хөдөлгөөнд оролцох дундаж хурд нь 34 км/цаг байсан бол одоо хоёр дахин буураад байгаа ажээ.

Албаныхан эхний ээлжид Энхтайвны өргөн чөлөө дэх төв замын түгжрэлийг бууруулахын тулд автобусанд байрлуулсан камерыг ашиглана гэдгийг онцолж байсан юм. Тиймээс Багшийн дээдийн автобусны буудлаас Гурав, дөрөвдүгээр хороолол орох чиглэлийн автобусанд суулаа.

Бидний үйлчлүүлсэн автобусны жолооч Х.Бямбасүрэн “Автобусанд камер байршуулсан байгаа. Гадна талд нэмэлт камер байрлуулаагүй. Ер нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхад жижиг тэрэгтэй жолооч нар нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчлийг их гаргадаг. Жишээлбэл, суудлын машинууд туслах замаас орж ирэх, автобусны буудал дээр удаан зогссоноос замын түгжрэл үүсгэнэ. Ялангуяа Багшийн дээдийн хоёр уулзвар ажил цуглах, тарах цагаар түгжрэл ихтэй болчихдог” гэлээ.

НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ БҮРЭН ЧӨЛӨӨЛБӨЛ ТҮГЖРЭЛ 30-40 ХУВЬ БУУРНА

Дараагаар нь Шар хадны чиглэлийн автобусанд сууж, жолооч Ш.Сандагсүрэнтэй ярилцахад “Ер нь автобус зорчих эрхтэй нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж чадвал 30-40 хувь түгжрэл буурч, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна гэж бодож байна. Ялангуяа орой ажил тарах цагаар Багшийн дээдээс Энхтайвны гүүрний чиглэлд хоёр цаг түгжирдэг. Түгжрэлтэй үед замын цагдаа зохицуулахдаа нийтийн тээвэртэйгээ хамт нэг цаг явуулахгүй хорьчихдог. Гэтэл түгжрэлтэй үед ядаж 500 мянган хүн зорчдог автобусны зорчигчдын эрх ашгийг бодож, явуулах ёстой юм шиг санагддаг юм.

Дөрвөн жилийн өмнө нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобус явдаг болгоход хүмүүс автобусаар их үйлчлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр хувийнхаа суудлын тэргээр замын хөдөлгөөнд оролцох нь улам л ихсээд байх юм. Бид түгжрэлтэй үед бүхэл бүтэн дөрвөн цаг явах тохиолдол ч бий. Сүүлийн хэдэн өдөр арван жилийн сурагчид амарч байгаа учраас түгжрэл үүсэхгүй байна. Манай автобусанд камер суурилуулсан байгаа. Энэ камер нь нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг бичиж байгаа” гэв.

Автобусанд зорчиж явсан Н.Оюунцэцэг гуай “Би Тэрэлжээс хороолол орох гээд явж байна. Одоо замын нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарыг торгодог болж байгаа гэж дуулсан. Энэ ажлыг их дэмжиж байгаа. Автобусны буудлууд дээр суудлын авто машинууд зогсчих юм. Араас нь автобуснууд ар араасаа зогсоолдоо зогсох гэхээр жижиг тэргүүд нь явахгүй байгаа тохиолдол олон гарах юм. Үүнээс шалтгаалж, иргэд хүрэх газраа таван минутын өмнө хүрэх байсан бол 10 минут болж хойшлох жишээтэй” гэв.

“АВТОБУС БУУДАЛ ДЭЭРЭЭ ЗОГСОХГҮЙ, ЗОРЧИГЧИД АВТОБУСАНДАА ГҮЙЖ СУУДАГ”

Харин автобусны буудал дээр унаа хүлээж буй Ч.Энхтуяа “Заримдаа автобус их удаан хүлээнэ. Өдрийн цагаар хурдан үйлчлээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өвлийн улиралд автобусны үйлчилгээ арай удаан хүлээлгээд байдаг юм. Автобус зогсдог эгнээнд суудлын машинууд урдуур нь орж зогсоод хаачихдаг. Тэр тохиолдолд автобусны жолооч нар зорчигчдоо хаа хамаагүй буулгах тохиолдол гарна. Бид ч автобусандаа суух гэж машины наана, цаагуур гүйгээд л суухаас өөр аргагүй байдаг” гэж учирлалаа.

Ингээд түүнтэй хамт дараагийн автобусандаа суув. “Түгжрэлийн цагаар зарим жолооч нар автобусны буудлууд дээр машинаа тавьчхаад яваад өгдөг. Бид тэр машиныг тойрч гарах, хоёрдугаар эгнээ рүү орох гэж байгаад осол аваар хийх тохиолдол ч гардаг. Зарим жолооч нар тэр үйлдлийг ойлгохгүй дээрэлхүү зан гаргалаа гэх нь ч бий. Манай автобусны дотор талд камер байрлуулсан байгаа. Жолоочийн урд талд байрлуулсан камерт зөрчил гаргаж буй автомашины улсын дугаар тод харагдана. Одоо байрлуулсан камераа системтэй холбож, онлайн болгон, мэдээллийг хянадаг мэргэжилтэн давхар хяналтаа тавьж ажиллах юм байна лээ” гэдгийг Хорооллоос Офицеруудын ордны чиглэлд үйлчилдэг автобусны жолооч Н.Өлзийдэлгэр ярьсан юм.

“Нийтийн тээврийн нэгтгэл компаниуд өөрсдийн автобусандаа камер суурилуулсан байгаа. Тэр камеруудыг ашиглан сүлжээгээр нэвтэрч, мэдээллийг боловсруулснаар нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчлийг илрүүлэх юм. Нийтийн тээврийн нэгтгэл компаниудаас зөрчил гаргасан жолоочийн машин дугаар, зургийг нь бичлэгээр баримтжуулсан учраас илэрсэн зөрчлийг Замын хөдөлгөөн зохицуулах төв рүү илгээнэ гэсэн үг. Өчигдөр /2020.01.06/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компанийн ажилтнуудад сургалтыг зохион байгуулсан” талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Алтанбагана тайлбарлав.

НИЙСЛЭЛД 200 ГАРУЙ АВТОБУСЫГ КАМЕРЖУУЛЖ, ОНЛАЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд 200 гаруй автобусыг камержуулж, онлайн сүлжээнд холбожээ. Харин бидний очиж сурвалжилсан “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хувьд бүрэн камержуулсан 68 автобус өдөр тутам иргэдэд үйлчилдэг байна. Эдгээр автобуснаас 27 нь Энхтайвны өргөн чөлөөнд үйлчилгээнд явж байгаа ажээ. Үүнээс гадна хот орчмын чиглэл тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан камераар зөрчил илрүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Нэг автобусанд дөрвөн ширхэг камер суурилуулжээ. Тодруулбал, урагшаа зам руугаа, зорчигчийн хэсэг рүү, жолооч руу, хойноосоо урагшаа харсан гээд нэг автобусанд дөрвөн ширхэг камер байрлуулсан харагдана.

Дөрвөн камераас урагшаа зам руугаа харсан камерыг ашиглан нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг илрүүлж байгаа аж. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хувьд эхний ээлжид Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа учраас ганц оператор ажиллаж байв.

Энэ талаар тус компанийн Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан “Зөрчил гаргасан автомашины дугаартай бичлэгийг авч, Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээнэ. Тэндээс мэргэжилтнүүд улсын дугаарын дагуу хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах болно. Манай байгууллага нь нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа онлайн камерыг ашиглаж байгаа. Тодруулбал, өнгөрсөн оны хавраас эхлэн нийтийн тээвэрт камер байрлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн автобусанд байрлуулсан камерыг ашиглан замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй зөрчлийг илрүүлэхэд ашиглаж эхэлж байна. Манай компанийн хариуцаж буй операторыг сургалтад хамруулна гэсэн. Бидний зүгээс зөрчил гаргасан машины улсын дугаартай зураг явуулах юм уу, хөдөлгөөнтэй дүрс бичлэг бүхий мэдээллийг явуулах ёстой вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байгаа” гэв.

“Эхний ээлжид нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусанд суурилуулсан камерын хүчин чадлыг үзээд, мэдээ мэдээлэл боловсруулах ажилтнуудыг томилсон. Тэгээд Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллээ ирүүлбэл хуулийн дагуу арга хэмжээ ногдуулах болно. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд камерын хяналтаар жилд 550 орчим мянган зөрчлийг илрүүлж байна. Ойролцоогоор 12 тэрбум төгрөгийн торгууль ногдуулдаг гэсэн үг. Үүнд, автомашины хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчих, үзлэг оношилгоонд хамрагдаагүй гэх мэт долоо, найман төрлийн зөрчлийг илрүүлдэг” талаар Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд хэлж байсан юм.

Уг журам хэрэгжсэнээр зөвхөн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцохоос гадна автобусны жолооч соёлтой үйлчилж байгаа эсэх, буудлынхаа зогсоолд зөв орж зогсох, аюулгүйн бүсээ зүүх, гар утсаар ярихгүй байх зэргийг хянаж, хоёр, гуравдугаар эгнээгээр зорчсон нийтийн тээврийн хэрэгслүүдэд ч хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

 

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GOTOV 2020-01-08 146.198.216.136

ZUV ZUV

Avatar

Erbo 2020-01-08 202.21.108.182

Замын хажууд хүн буулгахгүй бас авахгүй гээд бод доо ёстой эрүүл ухаанд буудаггүй ээ. Ээж эгч дүү найз нөхөд хамаатан садангаа хаана буулгах вэ замын зорчих хэсгийн 2,3 р эгнээнд зөвшөөрч байгаа юм уу?

Avatar

g 2020-01-08 192.82.69.24

Avtobusnii jolooch naraa soeltoi bolgo 2 ba 3 r egneend orvol bas torgo esvel nerteigeer ni zuvhun avtobusaa yavuulaad busad teevriin heregsliig yavuulahaa boli 1 egneend hun buulgah bol yahiin

Avatar

Irgen 2020-01-08 64.119.23.51

Enkhtaivanii urgun chuluuguur buyu 5 shariin uulzvaraas Officeruudiin ordnii uulzvariin hoorond yavj bn gedgiig yaj togtooh yum be? Jishee ni 3, 4-r horoolold 1-r egneegeer yavj bval yahuu? Ene asuudlaa shiiden yumuu???

Avatar

зочин 2020-01-08 202.21.117.194

Ховч хар

Avatar

иргэн 2020-01-08 182.160.0.55

Одоо автобусны жолоочоо бэлэн монго авч байгааг камераар хянадаг болгооч. Бэлэн монго авч огч байгаа явдал маш их байна.

Avatar

dd 2020-01-08 49.0.144.72

Odo hyanan l daa. 4 camerni 1 ni jolooch ru harsan gej bna

Avatar

Зочин 2020-01-08 192.82.68.233

minii 570 yvj baina

Avatar

Зочин 2020-01-08 202.9.40.155

Энэ маш зөв шийдвэр шүү. Баярлалаа

Avatar

зөв 2020-01-08 103.229.121.130

1 – р эгнээг чөлөөлөх нь зөв.

Avatar

хүннү 2020-01-08 192.82.64.168

Хотын захиргаа жолооч нарт "дайн" заралж байна. Яагаад гэхээр замын хураамжийг 5 дахин өсгөсөн шийдвэрийг нь "будаа" болгосны төлөө "ихээхэн хонзон" санжээ. Хаана байна тэр соёлтой нийтийн тээвэр чинь, өглөө 6 цагт хаанхын аль чиглэлийн автобус зорчигч суулгаад явж байсан юм? 6-д бүү хэл 7 цагт ч сураггүй "нийтийн тээврээ" сайхан үйлчилгээ гэж бодоо юу? Та нар өөрснөө 6 цагт автобусны буудал дээр очоод тэр "сайхан" нийтийн тээврээ хүлээгээд үз дээ. Илүү дутуу юм чинь хөлдөөд тасарч унах биз…

Avatar

Арьс 2020-01-08 192.82.72.41

Хуцалгүй хууль дүрмээ дага арьс аа нэг аятайхан шийдвэр гарахаар олон юм ярьж байхиин

Avatar

H 2020-01-08 202.21.109.52

Uhsen atsnii chine aytaihan shiidver ntr

Avatar

Zochin 2020-01-08 202.126.88.131

tegeed dunguj tyclahaac orj ireed 2 luu oroh geed zogcoj baih zuur abtobuc irnre tegeed l tirgoj ehleh um bn da

Avatar

Zochin 2020-01-08 202.126.88.131

tg ali zamig hunaj bg gedegee ard tu.end hekeh hergtei 2 n egneetei zam bc bg shuu tugjirelig ylaml ihduuleed baih ym horih tycam tugjrel nnemegdene harj l baiya

Avatar

Иргэн 2020-01-08 202.21.116.78

Автобусанд камер зоогоод, тэрийгээ хянаад бусдыг торгож болдог юм байж…Автобусны жолооч нар зорчигдоос бэлэн мөнгө авч хармаалаад байгааг нь яагаад хянаж болдоггүй билээ!!!! Тэд хувийн микрогийн жолооч шар шиг бэлэн мөнгө хулгайлсаар л байна!!!

Avatar

Зочин 2020-01-08 66.181.167.191

1-р эгнээн дээр зогсож байгаа болон автобусны буудал дээр зогсож байгаа машинуудыг цөөрүүлэх бас нэг энгийн арга нь тухай хорооны байрлал дээр байдаг автобусны буудлуудын зөрчлийг арилгах,мэдээлэх ,торгуулийн хуудсын санал оруулах сайн дурын ажилтнуудыг ажиллуулах арга .үүнд тэтгэвэртээ сууж байгаа болон ажил эрхлэхээр хүсэлтээ гаргаад орон тоо гараагүй байгаа 50-иас дээш насны хүмүүсийг хамруулж санал болгож торгуульсан орлогоос нь урамшуулдаг хэлбэрээр хэсэгхэн хугацаанд явуулахад л алг болно.

Avatar

ХӨӨРХИЙ 2020-01-08 43.228.131.196

МОНГОЛЫН ЭНЭ ШИЙДВЭРҮҮД МАШ МУУХАЙ БҮДҮҮЛЭГ ШИЙДВЭРҮҮД БАЙДАГ. ЭНЭ ХЭДХЭН АРД ИРГЭДИЙГ ХООРОНД НЬ МУУДУУЛСАН, МАТСАН, ХЭРЭЛДҮҮЛСЭН, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАСАН, ХОГЫН ШИЙДВЭРҮҮД ГАРГАХ ЮМ. ТЭР ТОМ ОВОРЫН АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦДОГ БИЛҮҮ, ӨӨРСДӨӨ ЭГНЭЭ БАЙР БУЛААЦАЛДАН, ЗОГСООЛ ДЭЭРЭЭ ХӨДЛӨХГҮЙ ТҮГЖЭЭ ҮҮСГЭН, ГЭЭД МАШ БҮДҮҮЛЭГ ДЭЭ.

Avatar

ЗОЧИН 2020-01-08 158.208.192.248

Зөв зөв. Маш зөв

Avatar

засаач 2020-01-08 43.228.131.196

автобусны жолооч нар харин өөрсдөө маш их зөрчил гаргадаг. хармаандаа зогсдоггүй, нэг нь ирчихээд маш удаан буудал дээр зогсож түгжрээ үүсгэдэг. мөн 2.3 р эгнээгээр нэг нэгэнтэйгээ уралдаж аваар осол их хийдэг. утсаар их ярьна, тамхи татна, маш муухай бүдүүлэг үйлчилгээтэй. мөн архичид орж ирж сандал эзлээд бохир үнэртүүлээд үйлчлүүлэхэд маш хэцүү ш дээ. өөрсдөө эхлээд тэр дутагдлаа засаач.

Avatar

зочин 2020-01-08 103.212.119.139

зөв буудал дээр зогсчихоод автобусанд суулгахгүй саад болдог. нэг хачин ямбий юм уначихаад замд саад болоод хэлэхээр пээдийгээп байдаг. тэд нарыг салам торгоод тэрмуу ямбийг нь хураагаад хог дээр хаяж устгалд оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-08 202.131.227.114

Суудлын бүс зүүсэн автобусны жолооч алга аа.

Avatar

Зорчигч 2020-01-08 202.70.34.38

Хяналтын камерыг зам дээр байрлуулах хэрэгтэй шд. Дүүрэн хүнтэй автобусны камерт юу харагдах юм?

Avatar

Зочин 2020-01-08 202.131.227.114

Үгүй дээ. Автобусны урд талын шилэн дээр байрлуулна.

Avatar

Zochin 2020-01-08 202.126.88.227

Avtobusnii jolooch nar ch gesen tomootou 1 egneegeeree yvj suraasai! Delchger har shar bandi nar l barij yvah yum da avtobusiig

Avatar

Зочин 2020-01-08 66.181.181.200

Даргын толгойнууд одоол ажиллаж эхэлж бншүү. Баяр хүргэе. Нийтийн тээвэр соц нийгмийн үеээс ард түмнээ залхааж ирсэн түүхтэй.

Avatar

асуулт байна 2020-01-08 103.229.121.130

КАМЕРААРАА автобусны жолоочид хяналт тавьж чадах уу? ЖОЛООЧ бэлэн мөнгө авсаар л байгаа шүү дээ.

Avatar

zochin 2020-01-08 103.229.121.8

uwuu , emee narynkhaa tetgewreer prius awch unaad khaltuur khiij tulnu geed l ub-yn tugjrel ikhsej baygaa yum ,

Avatar

H 2020-01-08 202.21.109.52

Lalriin avtobusnd chine bagtahgui bolood tugjirel ihsej bga ym

Avatar

zochin 2020-01-08 59.153.85.73

Odoo avtobusnii jolooch nart buudal, karmand shakhaj zogsoj busad teevriin kheregsliin khodolgoond saad bolokhui baikh, zovkhon 1-r egneenees zorchikh, zorchigchidoo bulaatsaldaj bie bienee guitsed turuulekhgui baikh zereg arga khemjeenuudiig avakhiig sanuulj, shaardaj, khyanalt tavikh kheregtei.

Avatar

Зочин 2020-01-08 66.181.185.214

х****а эхлээд зогсох газар бэлдээд өгөөч. Хүн буулгахаар бол тэгээд хаана зогсох болж байна

Avatar

Зочин 2020-01-08 103.57.92.131

Автобусыг 2, 3 дугаар эгнээгээр явахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Хэрэв явах юм бол өндөр торгох хэрэгтэй. Бүх автобус буудал зарлаж байх хэрэгтэй. Зөрчвөл торго. Ингэх нь шудрага хэрэг болно. Автобусны жолооч нар бол их дээрэнгүй шүү дээ.

Avatar

тэг 2020-01-08 43.228.131.196

тэгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-08 202.170.80.25

Зарим автобус нэгдүгээр эгнээгээрээ явахгүй 2, 3-р эгнээгээр явж байгаад буудал дөхөөд ирэхээр нэгдүгээр эгнээ рүү дайрч ордог маш бүдүүлэг явдаг шүү.

Avatar

Зочин 2020-01-08 193.57.67.241

1-р эгнээнд нь өөр машинууд орж түгжрүүлээд байгаа болохоор тэгдэг юм. Эгнээ нь чөлөөтэй бол юу гэж тэгэх вэ дээ. Бодоод үзээч!!!!!

Avatar

Зочин 2020-01-08 202.131.247.58

1-р эгнээнд байгаа машиныг заавал тойрч гарахгүйгээр тэр машиныг хөдөлгөж, эгнээг чөлөөлүүлж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх сонголт бас байна. Аль аль нь ухамсартай байхад асуудлыг шийдэж болмоор л юм.

Avatar

Huz 2020-01-08 103.11.192.186

Demjij bna ARD ni Kamera zooh heregtei

Avatar

Зочин 2020-01-08 66.181.170.162

Автобусны жолооч нарыг карма руугаа орж зогсохгүй бол торгох хэрэгтэй. 2 бүр 3-р эгнээнд хүртэл хаагаад зогсдог шүү.

Avatar

Зочин 2020-01-08 66.181.185.214

яг зөв өөрсдөө ч өөр эгнээнд далдайгаад явж байдаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж