Эрчүүд костюмнаас өөр өмсөх хувцасгүй зөндөө удлаа, өөрчлөгдөх цаг нь болсон

Хуучирсан мэдээ: 2020.01.08-нд нийтлэгдсэн

FASHION

Эрчүүд костюмнаас өөр өмсөх хувцасгүй зөндөө удлаа, өөрчлөгдөх цаг нь болсон

Эрчүүд костюмнаас өөр өмсөх хувцасгүй зөндөө удлаа, өөрчлөгдөх цаг нь болсон

Энэ долоо хоногт болсон "Алтан бөмбөрцөг" наадмын улаан хивсний ёслол дээр жүжигчин Ансел Элгорт хүн бүрийн нүдийг булаалаа. Учир нь тэрбээр нүдээ мөнгөлөг саагаар будсан байж. Түүний содон төрх мэдээж цахим орчныг шуугиулаад амжсан юм. Ер нь сүүлийн үед Эзра Миллер, Лил Нас Икс тэргүүтэй эрэгтэй одууд нүүрээ будаж зүрхлэх болсонд хүмүүс "ангайж гүйцээд" байгаа.

Яагаад болохгүй гэж? Эрчүүд баяр ёслолоор костюм пиджакнаас өөр өмсөх хувцасгүй зөндөө л удлаа шүү дээ. Өөрчлөгдөх цаг нь одоо болохоороо л нэг боллоо. Ялангуяа шагнал гардуулах ёслол өдөр бүрийн уйтгартай, нэгэн хэвийн амьдралаас хэсэгхэн ч гэсэн тасарч, үнэхээр "алцгар" байх ёстой шүү дээ. Тиймдээ ч зөвхөн хувцас гэлтгүй нүүр царай ч сайхан байхгүй бол муухай. Тэгвэл эрчүүд ийм өөрчлөлтийг чирээд ирж байна. Жишээ нь Харри Стайлс "Fine Line" цомог дээрээ хумсаа будсан. Мөн Лил нас Икс болон Асап Роки нар ч дагасан. Цаашлаад өөр бусад нь ч бүүр зоригтой үйлдлүүд хийж байна. Есдүгээр сард болсон гэгээн Лаурент шоу дээр Эзра Миллер нүүр хувиргагч Лика Хьютоноор нүүрээ будуулж, цээжин дээрээ саагаар "яшка" хэмээн бичээд ирсэн. Мөн жүжигчин Ряан Жамаал Свэйн нодлингийн Эмми дээр нүдээ цэнхрээр будаад хүрч ирсэн.
Америкийн аймшигт түүхүүд, Ёфария(Euphoria) зэрэг гайхалтай цувралуудын нүүр хувиргагчаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч Захейр Сахнандан эрчүүдийн гоо сайхны талаарх ойлголт үндсээрээ өөрчлөгдөж байгааг онцлоод "Би өөрийгөө гадаад дүр төрхөөрөө зоригтой илэрхийлэхийг зорьдог Коди тэргүүтэй бүтээлч эрхмүүдтэй хамтарч ажиллах болсон минь нэр төрийн хэрэг. Нүүр будах гэдэг зүйлийг зөвхөн эмэгтэйчүүдийнх байхыг болиулаад зогсохгүй хувцас загвараараа ч өөрийн гоо сайхныг зоригтой өөрчилж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал болж байна. Олон олон эрчүүд гангалах гэдэг ойлголтыг зөвхөн костюм пиджак гэдгээс давуулан сэтгэж, олон олон шинэ санаа дэвшүүлж байгаа нь үнэхээр гайхалтай" хэмээн ярьжээ.
Харин алдарт бренд Кристиан Диорын Мэйк ап салбарын захирал, нүүр хувиргагч Питер Филипс арванхоёрдугаар сард болсон Воги намрын эрэгтэй загварын шоун дээр эрчүүд загварын тайзнаас зөвхөн хувцас төдийгүй нүүр будалтын трендийг ихээр сонирхдог болсон талаар онцлон "Нүүр будалтаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх нь гайхалтай арга. Бүрэн хувцастай, бүрэн будалттай эрчүүд бүтэн харагддаг" хэмээн ярьжээ.
Цаг үеэ мэдэрсэндээ ч тэр үү гоо сайхны брендүүд сүүлийн жилүүдэд зөвхөн эмэгтэйчүүдийг анхаарахаа больж, эрчүүдийн арьс арчилгаа, нүүр будаг гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Тэдний нэг нь Шанель бөгөөд өнгөрсөн жил "Boy de chanel" нэртэй багц худалдаанд гаргасан нь хөмсөгний харандаа, уруул чийгшүүлэгч зэргээс бүрджээ.
ЭХ СУРВАЛЖ: VOGUE.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж